Нийгэм


Наркологийн эмнэлэгт гэр хүлээлгэж өглөө

5 сар TIMES.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд үйл ажиллагааны  хөтөлбөр, “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн төлөвлөгөөнд сэтгэцийн болон донтох эмгэг, ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, архинд хамааралтай иргэдэд эмийн бус эмчилгээ хийх, өөртөө туслах бүлгэм байгуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан билээ.

Энэхүү ажлын хүрээнд НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэгт өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал иж бүрэн таван ханатай гэрийг хүлээлгэж өглөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Наркологийн эмнэлгийн дарга Д.Ганбат болон тус эмнэлгийн ажилтнууд оролцсон байна.

Наркологийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан иргэдийн эдгэрэлтийн байдлыг уртасгах, эмчилгээг баталгаажуулахад зориулж өөртөө туслах бүлгэм, сэтгэл засал эмчилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулахад нь дэмжлэг болгох үүднээс энэхүү иж бүрэн таван ханатай гэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдэж өгчээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.