Нийгэм


Олимпийн гудамжийг хаасантай холбоотой дараах замуудыг сонгохыг зөвлөв

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Олимпийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор иргэд дараах замуудыг сонгон зорчих боломжтой.

Иргэн та Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Нарны зам, Юнескогийн гудамж (Шангрилагийн зүүн урд уулзвараас зүүн тийш 13-р хорооллын дунд зам), Авто замчдын гудамж (103-аас урагш “Улаанбаатар Буян” компанийн зүүн талаар гарах зам), Элчингийн гудамж (Шангрилагийн зүүн хойд уулзвараас зүүн тийш), мөн Сэлбэ гол дээгүүр 13-р хороолол руу гарах шинээр баригдсан түр гүүрээр зорчихыг замын цагдаагийн газраас зөвлөж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.