2018,6-Р Сар,14


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Б.Осоргарав: Нийт өрийг шилжүүлбэл нэг хүн 24 сая төгрөгийн зээлтэй байна

5 сар TIMES.MN

Монгол Улсын “Өрийн саарал ном”-ыг манай улсын тэргүүлэх эдийн засагчид гаргажээ. Энэ талаар нэр бүхий эдийн засагчид өчигдөр мэдээлэл хийлээ.


"Манай улсын нийт гадаад зээл 27 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эцсээр 30 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Зээлийн 2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын зээл байна. Энэ онд л гэхэд улсын төсвийн орлогын 1/3-ийг гадаад зээл болон тэдгээрийн хүүд төлнө. Ирэх онд 2.6 их наяд төгрөгийг үндсэн төлбөрт, 1.2 их наяд төгрөгийг хүүнд төлөх юм байна. Нийт 3.8 их наяд төгрөгийг төлөх нь. Гэтэл 2021 оноос эхлэн Чингис бондын 1 тэрбум, Хуралдай бондын 600 сая, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын зээлийг тус тус төлнө. Цаашид гадаад зээл үргэлжлүүлэн авсаар байвал өрийн дарамт улам өснө гэв. Одоогийн 27 тэрбум ам.долларын зээлийг нэг хүнд шилжүүлэн тооцвол нэг хүн 24 сая төгрөгийн зээлтэй байгаа" хэмээн эдийн засагч Б.Осоргарав мэдээллийн эхэнд танилцуулсан юм.


 Уг номд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун болон А.Ганзориг, Т.Доржханд, Ч.Отгончулуу, Д.Байлыхүү, Б.Лакшми зэрэг эдийн засагчид оролцсон байна.


“Өрийн хэмжээ 17 гаруй их наяд төгрөг болсон нь өнөөдрийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдалд сэтгэл зовоох түвшин мөн юм байна гэдгийг бид хамтдаа гаргаж ирсэн. Өрийн удирдлагын бодлого, стратеги, хэрэгжилт бол зайлшгүй анхаарах асуудал байна. Өрийн удирдлагыг бид зөвхөн өрийн зардлыг яаж багасгаж, яаж урт хугацаатай болгох вэ, санхүүжилтийг хэрхэн бууруулах вэ гэдгийг л хардаг. Гэтэл нөгөө талд төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх, ирээдүйд өрийн дарамтыг багасгаж, эдийн засгийн бүтцийг яаж өөрчилж, хөрөнгө оруулалтад анхаарах вэ гэдэгт бага анхаардаг нь ажиглагдсан. Үнэхээр санаа зовоох асуудал болоод байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ярилаа.


 Засгийн газар цаашид аливаа төслийн санхүүжилт хийхдээ үр өгөөжийг нь нэгдүгээрт тавих, өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх, экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх, алдагдалгүй төсөв баталдаг байх зэрэг шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж байгаа аж.


"Монгол Улсын Өр" Саарал номноос онцлох тоон баримтыг хүргэе. 






















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 3 долоо хоног []


Тэгээд яагаад улс болгонд айлчилахдаа заавал зээл менге гуйж явдаг юм болоо