Нийгэм


Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлийн автобус шатжээ

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

Энэ сарын 11-ны өдөр Хөвсгөлөөс Улаанбаатар руу зорчигч тээвэрлэж явсан том оврын автобусанд гэнэт гал гарчээ. Гал гарсан даруйд зорчигчид амжиж  буусан бөгөөд эд зүйлсээ авч амжилгүй галд алдсан байна. 

Автобусад сууж явсан иргэний хэлж буйгаар автобусны мотороос гэнэт утаа гарч эхэлсэн байна. Улмаар утаа нь гал болж газар авчээ. Гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна. Зорчигчид эд зүйлс, ачаа бараагаараа хохирсондоо гомдолтой байгаагаа хэлээд гомдлыг нь барагдуулах нөхөн төлбөр шаардаж байгаа аж. Шүүхийн шинжээчид зорчигчдын байсан ачааг байгаагүй хэмээн тогтоож байгаад гомдолтой байгаагаа нэгэн зорчигч өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 2 долоо хоног [73.176.233.100]


Галын дөл өөдөө, Гачигдсан ардын уур хилэн өөдөө.