Энтертаймент


“Мисс Монголиа” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

“Мисс Монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорчээ.


Тэргүүн мисс болсноороо Япон Улсад зохион байгуулагдах "MISS INTERNATIONAL 2018" тэмцээний эрхийн эзэн болж байгаа юм. Тэрбээр "Юуны өмнө энэхүү тэмцээнийг жил бүр амжилттай, сайхан зохион байгуулдаг "Мисс Монголиа Холбоо"-нд баярласан талархсанаа илэрхийлж байна. Шилдэг 18 оролцогч охиддоо чин сэтгэлээсээ баяр хүргэе. Намайг дэмжиж, итгэл найдвар хүлээлгэсэн нийт Монголчууддаа баярлалаа" гэжээ.


"Андра модель" агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг тэрээр “Шинэ монгол коосэн”-д суралцдаг. Мөн япон хэлтэй, төгөлдөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай гэнэ. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.