Спорт


МУГТ О.Гүндэгмаа нар эх орондоо ирлээ

2 жил, 10 сар TIMES.MN

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа тэргүүтэй буудагчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд Швейцарь Улсын Тун хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Буудлагын дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд оролцоод ирж буй юм.

Тус тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс долоон тамирчин амжилттай оролцож, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, дэд хурандаа О.Гүндэгмаа, ОУХМ Т.Баярмаа, ОУХМ Г.Хэрлэнцэцэг нар спорт гар бууны дасгалд багийн дүнгээр хүрэл, хурдан буудлагын төрөлд мөн хүрэл медаль хүртсэн юм. Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 48 орны мэргэн буучид өрсөлджээ.




Холбоотой мэдээлэл