Зөвлөгөө


Үс уналтыг хэрхэн зогсоох вэ?

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

1. Уураг бол үсний хоол. Тиймээс уураг ихээр агуулагдсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. 

2. Витамин C эрүүл үстэй байх шалтгаан.

3. B –гийн төрлийн витаминууд үс ургалтыг ихэсгэдэг.

4. Төмөр үсний уналтыг зогсооно. Бүсгүйчүүд ялахгуяа сарын тэмдэгийн үед ихээр төмрийн дутагдалд орж үсний уналт нь ихэсдэг учир энэ үед заавал уух хэрэгтэй.

5. Ус сайн уу. Өдөрт 4-6 аяга ус ууж байж хүн эрүүл байна. Харин үсний уналт ихтэй бол багадаа гэхэд 6 аяга ус ууж байж үсний хуурайшилт багасна.

6. Согтууруулах ундаа бол үсний дайсан. Үсээ түргэн эрүүл ургуулах хүсэлтэй байгаа бол согтууруулах ундааг бага хэрэглэ. Мэдээж хааяа уух тохиолдол байна шүү дээ. Тэгвэл 150гр улаан цагаан дарс уух тутамд 1 стакан ус, хэрэв өндөр хэмжээний дарс уухаар шийдсэн бол 100гр тутамд 2 стакан ус уух хэрэгтэй.

7. E витаминийг бүсгүйчүүдийн витамин E витамин арьс үсний хоол л гэсэн үг. Тэр болгон элбэг хүнсэнд байдаггүй ч төрөл бүрийн самаранд харин их хэмжээгээр агуулагддаг.

8. Тамхиа зогсоо. Тамхи хуйханд очих цусны эргэлтийг багасгаж үсийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Ингэснээр үсний булцруй ширгэж хуйх хуурайшин үс ихээр унадаг.

9. Гялалзсан зөөлөн үсний анд А витамин. А витамин нь үсний ус тослогийг тэнцвэржүүлэхээс гадна үсний гэмтэлийг багасадаг ач холбогдолтой. А витамин нь лууван, хулуу, чихэрт төмс, гүн ногоон өнгөтэй бүх төрлийн ногоонд ихээр агуулагддаг.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.