Монгол цэргүүд Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг суллажээ

2 сар TIMES.MN

Бүгд Найрамдах Өмнөд Суданд барьцаалагдсан таван эмэгтэйг монгол цэргүүд суллажээ.


Тодруулбал, энэ сарын 11-нд тус улсын Бентью хотод байрлах хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын Цагдаагийн офицер таван эмэгтэйг үл мэдэх зэвсэгт этгээдүүд хүч хэрэглэн авч явжээ.


Улмаар НҮБ-ын Цагдаагийн ажиллагааны төвөөс хурандаа Д.Энхбаатар захирагчтай Мотобуудлагын VII ээлжийн батальоноос дэмжлэг хүссэний дагуу шуурхай бүлэг томилон үүрэг гүйцэтгэж, “Самнан хайх ажиллагаа” зохион байгуулж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлэн барьцаалах оролдлогыг таслан зогсоожээ.


Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүдээс аварсан эмэгтэйчүүдийг хамгаалан Дотоодын дүрвэгсдийн хуаранд ирсэн байна. Монголын цэргийн багийн байрлах Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын цэргийн алба хаагчдад талархлын захидал ирүүлжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


ta byhend mash ih bayarlalaa. ta nar mini bolgoomjtoi yavaarai. ulam ih amjilt hysen erooe


Зочин    1 сар []


зэвсэгтэй этгээдүүдэд барцаалагдсан 5 хар эмэгтэй аварсан


Зочин    1 сар, 4 долоо хоног []


Мэдээг эх сурвалжаас нь аваад ямар ч утгагүй болгоод тавих юм аа!!! Тодруулбал: гэж байгаад тодорхой байсан юмыг тодорхой бус болгочихсон байна. НҮБ-ын офицер хүн 5 эмэгтэйг барьцаалсан юм уу? НҮБ-ын 5 эмэгтэй офицерыг барьцаалсан юм уу бүү мэд! Тухайн мэдээг хүн ойлгохооргүй болгочих юмаа. Эх сурвалж дээрээ бол НҮБ-ын офицерт дотоодын дүрвэгч 5 эмгтэйг үл мэдэх зэвсэглэсэн эигээд барьцаалчихлаа гэсэн мэдээлэл ирсэний дагуу Монгол цэргүүд араас нь очиод сулалсан гэсэн утгатай мэдээлэл байсан даа.