Зөвлөгөө


“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ?

1 сар TIMES.MN

Техник технологи өндөр хөгжиж байгаа энэ үед, хүмүүс утасгүй интернэтийг гэртээ түгээмэл хэрэглэх болсон. Гэвч ихэнх шинжээчид “Wi-Fi”-ийг чимээгүй дайсан гэж нэрлэх нь бий. Энэ нь төхөөрөмжөөс “хортой цацраг” ялгарч байдагтай холбоотой аж. Ингээд хамтдаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.


1. “Wi-Fi” яагаад аюултай вэ?


“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ? Arslan.mn


Гар утас болон бусад цахилгаан хэрэгслүүдээс хортой цацраг гардаг бөгөөд үүнийг ихэнх хүмүүс мэдэлгүй эрүүл мэндээ хохироодог нь нууц биш юм. Хамгийн аюултай нь, цахилгаан соронзон долгион хүний тархинд сөргөөр нөлөөлдөг байна. Үүний нэгэн адилаар “Wi-Fi” төхөөрөмжөөс гарах хортой цацраг нь хорт хавдар үүсгэх, бусад олон төрлийн өвчин тусах үндэс болдог аж. Эдгээр өвчний үед, толгой хөндүүрлэж, хүчтэй хатгуулж өвдөх, нойргүйдэх зэрэг түгээмэл шинжүүд илэрч болно. Үүнийг “Bioiniciative” болон бусад олон улсын их, дээд сургуулиудын судалгаа, шинжилгээний багууд олж тогтоожээ.


2. Хэрхэн нөлөөлдөг вэ?


“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ? Хэрхэн нөлөөлдөг вэ?


“Wi-Fi”-ийн төхөөрөмжөөс ялгарах хортой цацраг нь, хүүхдийг амархан сэтгэлээр унаж, гутрахад хүргэж, өсөлт хөгжилтөнд нь сөргөөр нөлөөлдөг аж. Иймд Их Британи, Франц болон Швед зэрэг улс орнуудад сургууль, музей, номын сан болон олон нийтийн газруудад хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Wi-Fi” ашиглахыг хориглодог байна.


3. Яаж сэргийлэх вэ?


“Wi-Fi” төхөөрөмжийг яагаад шөнө унтраах хэрэгтэй вэ? Яаж сэргийлэх вэ?


Та бүхэн “Wi-Fi”-ийн хортой нөлөөнөөс сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг аваарай. Үүнд:

  1. Гэр бүлийн аль нэг гишүүн интернэт хэрэглээгүй бол, шөнө “Wi-Fi” төхөөрөмжийг унтраах хэрэгтэй.
  2. Хэрвээ “Wi-FI” төхөөрөмж гал тогоо эсвэл унтлагийн өрөөнд байдаг бол, хүн бага ордог өрөөндөө шилжүүлэн тавиарай.
  3. Утасгүй интернет хэрэглэхийн оронд кабелийн сүлжээ ашиглаарай. Энэ нь эрүүл мэндэд хүргэх хор хөнөөл нь харьцангүй бага билээ.
  4. Гар утас болон компьютерээ хэрэглээгүй үедээ унтраана уу.
  5. Спортоор хичээллэх, ном, сонин унших зэргээр интернет бага ашиглаарай.

Сонирхуулахад, сүүлийн үед Япон, АНУ-ын эрдэмтэн судлаачид цахилгаан соронзон долгион ашиглалгүйгээр утасгүй интернэт холболтыг бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Энэ нь эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөхгүй аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Expert    1 сар []


Хаха сэтгүүлч нар бичиж байгаа зүйлийнхээ талаар жаахан юм уншиж баймаар юм. Долгион ашиглахгүйгээр мэдээллийг утасгүй дамжуулах боломжгүй шүү, тогтоож аваарай