Нийгэм


“Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-нд болно

4 өдөр, 4 цаг TIMES.MN

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Тус байгууллага уламжлал болсон номын баяраа төв талбайдаа зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрлийг өнөөдөр олгосон байна.

Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25, 26-ны өдөр 09:00-17:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.