Нийгэм


ХБНГ-ын хөлбөмбөгийн холбооны цом МИАТ компанид аяллаа

4 өдөр, 8 цаг TIMES.MN
ХБНГУ-ын Бундеслигийн шилдэг клуб Боруссиа Дортмунд тус улсын хөлбөмбөгийн холбооны цом DFB-Pokal trophy-г Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-д аялууллаа. Боруссиа Дортмунд баг DFB-Pokal 2017 тэмцээнд түрүүлж уг цомыг авсан юм. 

 
“МИАТ” ТӨХК Боруссиа Дортмунд багтай хамтран ажилладаг бөгөөд уг хамтын ажиллагааны хүрээнд Европын нэр хүндтэй клубын брэндийг ашиглан МИАТ компани төдийгүй Монгол Улсыг сурталчлах таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн тус хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн МИАТ компанийг сурталчлаад зогсохгүй Монголын хөл бөмбөгийн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа билээ. Учир нь Борусиа Дортмундын дасгалжуулагч жил бүр ирж 60 монгол хүүхдэд хөл бөмбөгийн хичээл зааж байгаа тул багийн спортыг хөгжүүлэхэд томоохон дэвшил болж байгаа.









Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.