Л.Очирбат хүү өсвөрийн шатарчдын дэлхийн аварга болжээ

7 сар TIMES.MN

Албани улсын Дуррес хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат амжилттай оролцож, дэлхийн аваргын алтан цомыг эх орондоо авчирлаа.


Тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубийн тамирчин, “Улаанбаатар Элит” сургуулийн 5б ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медаль хүртжээ. 




Л.Очирбат нь өсвөрийн Ази тивийн аваргын алт, мөнгө, Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 16 дахь удаагийн АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, сурагчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний алтан медальтай шатрын өсөх ирээдүйтэй тамирчин юм.


Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ний хооронд болсон энэхүү тэмцээнд 40 орны 387 тоглогч оролцсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа сорьсон байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар, 3 долоо хоног []


mundag bayar khurgei