Нийгэм


Хорих ангиас оргосон ялтанг баривчиллаа

2 өдөр, 20 цаг TIMES.MN

Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413-р ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан 43 настай Д.Зоригт 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр оргосон ба оргох үедээ уг хорих ангид гахай маллан гадуур ажил хийдэг байжээ. Д.Зоригт нь 2012 оны 3-р сард Чингэлтэй дүүргийн 9-р хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь хүн нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг оргосон өдрөөс эхлэн шуурхай эрэн сурвалжилсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос баривчилжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.