Нийгэм


Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө

5 сар TIMES.MN

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулж, долоо хоногт хоёр удаа авто машины дугаарын хязгаарлалт хийх нь зүйтэй гэж нийслэлээс үзэн, иргэдээс санал авсан. Гэвч иргэд долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөхөөр болжээ.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр энэ тухай мэдээлэл өглөө. Тэрбээр 'Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.

Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Ирэх пүрэв гаригт 22:00 цагаас даваа гаригийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнга ажиллана.

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ' гэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.