Дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн номонд бүртгэгдлээ

3 сар, 2 долоо хоног TIMES.MN

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд Монголын оюун ухааны академийн дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж, хоёр нь Гиннесийн номд бүртгүүлэхээр болсон билээ. Тодруулбал, Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоог алдаагүй санасан бол Н.Энхшүр 1 цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж тус тус дэлхийн дээд амжилт болон Гиннесийн амжилт тогтоогоод байгаа юм. Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын оюун ухаанаа дайчлан гаргасан амжилт Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдэж орлоо.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 3 долоо хоног []


chin setgeliin haluun Bayar hyrgei.... mash ich bayarlalaa. baharhaj baina. ulam ich amjilt hysen erooe