2018,3-Р Сар,20


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Аналитик


"Дүнжингарав" биш "Шөнөжингарав" буюу хууль бус морин уралдаан

3 сар, 4 долоо хоног TIMES.MN

Хаврын сар дөнгөж гарангуут уламжлал сэтгэхүйдээ хөтлөгдөн бяцхан үрсийн амиар нааддаг уяачид өнөөх алдартай "Дүнжингарав" уралдаанаа энэ жил “Шөнөжингарав” болгон зохион байгуулжээ.




Тодруулбал, энэ сарын 18-нд буюу өнгөрсөн амралтын өдөр хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болж 16 хүүхэд мориноос унаж гэмтсэнээс гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан байна. Уг нь Засгийн газраас жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ. Гэвч өнөөх тогтоол нь хэрэгжсэнгүй.




Мөн хурдан морь унаач бүх хүүхдийг хурууны хээгээр бүртгэлжүүлсэн учир бага насны хүүхэд морь унах асуудал гарахгүй хэмээн холбогдох албаныхан ам бардам хэлж байсан ч уяачид тэднийг мэхлээд амжжээ.


Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэхүү уралдаанд нийт 307 хүүхэд хурдан морь унаж уралдахаар бүртгүүлсэн. Тодруулбал 12 настай 85 хүүхэд, 13 настай 62 хүүхэд, 14 настай 49 хүүхэд, 18-аас дээш настай гурван хүүхэд уралдсан. Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 1-нийг хүртэл 12-оос доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэтэл 11 настай унаач хүү бэртсэн байна. Бид 12-оос доош насны хүүхдүүдийг огт бүртгээгүй.


Гэтэл уяачид төрсний гэрчилгээн дээр хүүхдийн зураг байдаггүйг далимдуулж 12 нас хүрсэн хүүхдийн гэрчилгээ ашиглаж, унаач хүүхдээ бүртгүүлсэн нь тогтоогдсон. Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа 11 настай хүүхдийг Төв аймгийн уяач залуу 12 настай хүүхдийн гэрчилгээгээр бүртгүүлж уралдуулсан байгаа юм. Одоо эмчилгээтэй холбоотой зардлыг шийдэж өгье гэхээр даатгуулагч этгээд нь өөрөө биш учраас боломжгүй болчихож байгаа. Энэ хүүхэд нь хоёр жилийн өмнөөс хурдан морь унаж уралдаж байгаа болохыг тогтоосон” гэв.


Тэгвэл ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн бага насны хүүхдээр морь унуулсан уяач ямар хариуцлага хүлээх вэ?


Зөрчлийн тухай хуулиар хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц тоглоом наадамд оролцуулсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгоно ингээд л боллоо. Тухайн хүүхэд эрүүл мэнд, бүр цаашлаад амьдралаараа хохирч байхад уяач торгууль төлөөд л болох гэж үү.



Тэгвэл уяачдын холбоо гэх хууль зөрчдөг байгууллагын удирдлагууд гэж ямар хүмүүс байна вэ. Та http://www.morinerdene.mn/?cid=2&do=8 хаягаар ороод хэн хэн гэсэн нөлөө бүхий шийдвэр гаргах битгий хэл хууль баталдаг эрхмүүд байгааг хараарай.


Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдсэн. Түүнчлэн Ерөнхий сайд бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан билээ. Гэвч ниргэсэн хойно нь хашгарах бус болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх нь хаана хаанаа үр дүнтэй.


Цаашилбал энэхүү уралдаан нь Засгийн газрын тогтоолоор бус уяачдын холбооны шийдвэрээр зохион байгуулагдсан байна. Тэр ч битгий хэл харанхуй шөнөөр соёолон насны морьдыг уралдуулсан. Гэр бүл, хүүхэд, залуучууын хөгжлийн газрынхан цаг тухай бүрд нь яаралтай хуралдаан зохион байгуулж, соёолон насны уралдааныг хойшлуулахыг гуйсан ч уралдааныг хойшлуулаагүй байна.



Морь, машин хоёр холилдож үзэгдэх орчин асар их хязгаарлагдаж, хүүхэд өмнөө байгаа автомашиныг харалгүй мөргөлдөж байсан хэмээн тэнд ажилласан албаны хүмүүс мэдээлсэн.


Баянталд морь, унаач хүүхдээ хайсан уяачид тал хөндийг цуурайттал “Шараа, Шараа, Гавжийн Шараа” хэмээн орилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан төдийгүй иргэд бухимдан ярьж, бичиж байна.


Өнгөрсөн жил ч мөн адил нууцаар зохион байгуулсан 2017 оны “Дүнжингарав” уралдаан хууль бус байсныг Улсын Дээд Шүүхээс тогтоосон. Гэвч энэ жил мөн л зохион байгууллаа. Хурдан морь унах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт ордог байтал хуулиас дээгүүр, Засгийн газрын тогтоолыг зөрчигч том толгойт уяачдын холбоонд ямар хариуцлага тооцох вэ...





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    3 сар, 1 долоо хоног []


Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com