2018,3-Р Сар,13


СЭТГҮҮЛЧ:


М Бямбасүрэн




"​Кристал Веган" косметикийн Болороотой уулзсан тэмдэглэл

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

АНУ, Вашингтон хотын төв, Цагаан ордноос хэдхэн гудамжны зайтай орших Старбакс кофе шопын нэгэн сүлжээ цэгт Болороо бид хоёр цаг болзон уулзсан юм. Маргааш өглөө эрт нутгийн зүг жолоо залах түүнтэй ийнхүү амжиж уулзах завшааныг олохын тулд миний зүгээс нэлээдгүй чармайлт гаргасныг дуулгахад илүүдэхгүй болов уу.




Түүний гадаад хэв маяг надад яагаад ч юм Франц бүсгүйг санагдуулсан. Франц бүсгүйчүүд эрүүл, цэвэр арьсыг эрхэмлэдэг гэж хаа нэгтэй уншиж байсан санагдана. Харин түүний энергийн бүрхүүл Болороогийн жижигхэн бие, залуу насанд нь баймгүй тийм тогтуун тайван юм билээ. Биохимийн шинжлэх ухааны үндэслэлтэй гоо сайхны бүтээгдэхүүний талаарх харьцангуй шинэлэг орчин үеийн гэмээр мэдлэгийг Болороо олон нийтэд түгээж байна. Байгалийн гаралтай арьс арчилгааны талаарх түүний зөвөлгөө мэдээллийг би таньд дамжуулсанаас та өөрөө Болороогийн “Crystal Vegan Cosmetics” фейсбүүкээр зочлоод авсан нь хавьгүй дээр байх. Харин бид хоёрын яриа гоо сайханы бүтээгдэхүүн, арьс арчилгааны сэдвээс хальж дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг илүүтэй хамарсан. Болороо гэдэг хүнтэй уулзсаны дараах төрсөн ойлголтоо ийнхүү сийрүүлсэнээ таньд хүргэе.


Гоо сайхны талаарх өнөөгийн ойлголт...


Бүсгүй таны хэрэглэж байгаа сормуусны будгийг л гэхэд таны эрүүл мэндэд хоргүй эсэхийг нотлох лабораторийн туршилтын явцад мянган гэмгүй амьтаны нүдийг гэмтээж заримынх нь аминд хүрдгийг та мэдэх үү...


Амьтанд турших зайлшгүй шаардлагатай химийн гарал үүсэлтэй бүтээгдэхүүнийг бидний бие организм хэрхэн хүлээж авч байгаа бол…


Хүнд гэмгүй амьтаны амь, эрүүл мэндийг золиослон бизнэсийг хүн төрөлхтөн ийнхүү хөгжүүлсээр, үүнд эмэгтэйчүүд бид хөрөнгө оруулсаар л байх уу...


Байгаль дээр бүтцээрээ оршдоггүй химийн нэгдлүүдийг бидний бие организм задлах чадвартай юу. Химийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээний явцад бидний бие организмд ямар өөрчлөлтүүд явагддаг вэ. Үр дүнд нь хэрхэн, хэр удаан хугацааны дараа илрэх вэ. Хүний хэрэглээний талаарх иймэрхүү асуулт, харьцангуй ойлголтууд өнөөдөр зөвхөн гоо сайхны гэлтгүй хоол хүнс, эрүүл ахуйн хэрэглээний түвшинд тулгамдсан асуудал болсоор байна…


Үүнийг өндөр хөгжилтэй орнуудын худалдааны зах зээлд химийн бус гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ тэргүүлж байгаагаар баталж болно.

Жишээ нь: АНУ төдийгүй Европын зах зээлд зөвхөн цэвэр байгалийн гаралтай хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээр дагнасан сүлжээ дэлгүүрүүд, түүнд зориулсан баглаа боодол хүргэлтийн үйлчилгээ амжилттэй хөгжиж байна. Химийн бодис бордоог тариалалт төдийгүй, хадгалалт хүргэлтийн түвшинд ч ашиглахыг хориглосон газар тариалан мал аж ахуйн фирм, фармууд өндөр хөгжилтэй орнуудад газар авч байна. Үүнийг нь 1970 аад оноос хойш эрчимтэй хөгжиж буй АНУ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас Органик бүтээгдэхүүний тухай хууль, эрүүл ахуйн хяналтын тогтолцоогоор харж болно. Хүн төрөлхтөний хэрэглээний хувьсгалийг алс хол хүний нутгаас эх орондоо авчирахаар зүтгэж байгаа Болороод би хувьдаа талархсан.




Монголдоо очоод юу хийх вэ? Ямар бүтээгдэхүүн гаргав, өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болж чадав уу? гэсэн асуултанд тэрбээр “Гоо сайхны бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө байгаа ч үүнд хариуцлагатай нягт нямбай хандах ёстой…

Бодсон зүйл байгаа…

Ямар ч байсан эхний ээлжинд сурсан мэдсэнээ бусадтай хуваалцна. Монгол бүсгүйчүүддээ байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрсдөө бэлтгэж болох аргыг зааж сургая. Иймэрхүү чиглэлийн сургалт явуулъя гэж төлөвлөж байна. Сургалтын материал, төлөвлөгөө бэлэн” гэж хариулсан юм.


Болороо “Өөрийн бэлтгэсэн гоо сайхны бүтээгдэхүүнээ би өөрийн арьсан дээрээ туршдаг. Сургуулиас олж авсан мэдлэг зааврын дагуу цэвэр байгалийн гаралтай бодис, ургамал ашиглан хийдэг болохоор энэ ажил минь надад өгөөжтэй туршлага болдог. Хүн өөрийн арьсны бүтцээ тодорхойлоод, түүндээ тохирсон ургамал, байгалийн гаралтай бодис ашиглавал үр дүн нь химийн гаралтай бүтээгдэхүүнтэй харьцуулахад тийм хурдан биш ч алсуураа арьсны бүтцийг гэмтээхгүйгээр дэмждэг” гэлээ.


Тэрбээр гоо сайхан арьс арчилгааны талаар ярихдаа хоолны дэглэмтэй хослуулан ярьж байгаа нь бодууштай санагдсан. Монголдоо очоод юу хийх гэж байгаа талаар сонирхоход “Гоо сайхны ганцаарчилсан болон багийн сургалт явуулна. Цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэж болдгийг сургалтаар үзүүлж охид, бүсгүйчүүдийг өөрсдөөр нь бүтээгдэхүүн хийлгүүлж сургана” гэсэн юм.


Бүсгүйчүүд түүний нүүр ном буюу Фейсбүүк дэх “Crystal Vegan Cosmetics” хуудас хаяг болон crystaltumur@gmail.com цахим шуудангаар нь холбогдож зөвөлгөө авдаг юм байна. Болороогийн видео хичээлийн дагуу охид, бүсгүйчүүд түүнтэй холбогддог гэлээ.


Тэрээр нүүр номын дагагчиддаа гоо сайхан эрүүл мэндийн чиглэлээр хэрэглэгддэг өвс ургамалын гаралтай цэвэр түүхий эдийг захиалгын дагуу Америкаас явуулах, тэдний асуултанд нь хариулах, зөвөлгөө өгөх гээд түүний өдөр тутмын амьдрал тун завгүй , чамгүй бүтээлч өнгөрдөг нь ярианаас мэдрэгдэнэ. Өндөр үнэтэй, чанартай гэгдэх брэнд болсон гоо сайхны бүтээгдэхүүн болон байгалийн гаралтай энгийн бүтээгдэхүүн хоёрын ялгааг асуухад тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.


Жишээ нь: Нүүрний нүх агшаах бүтээгдэхүүнд спирт агуулагдсан байдаг. Тиймээс химийн гаралтай нүх агшаах бүтээгдэхүүн хэрэглэх явцад нүүрний нүхэнцэр агшиж байгаа нь мэдрэгддэг ч тухайн бүтээгдэхүүнээ хэрэглэхээ болимогц нүүрэн дэх жижиг нүх эргээд хэд дахин тэлж томордог. Харин цэвэр ургамлын гаралтай бүтэц таны арьсны нүхэнцэрийг агшаах үйл явцыг нь дэмжиж өгдөг гэлээ.


Энгийн байгаа биз!

Амьдрал дээр хамгийн үнэтэй бүхэн бидний дэргэд үнэгүй байдаг гэдэг!


Эрдэм шинжилгээ судалгааний бүтээлийг хугацаатай уралдан гадаад хэл дээр уншиж судлан боловсруулж дүгнүүлээд явна гэдэг тийм ч хялбар даваа биш гэдгийг харь оронд санхүүгийн дэмжлэггүй суралцаж оюутнууд гадарлах байх…


Харин тэр бүх бэрхшээлийг даваад зогсохгүй сурсан мэдсэнээ даруй эх орондоо зориулж байгаа Болороод та баяр хүргээрэй!

Тэрээр “Хүсэл мөрөөдөлөө даган уйгагүй хөдөлмөрлөсөн хүнийг амжилт дагадаг” гэдгийг батлах юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.