Босни Герцеговини улсын Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд манай улсаас 16 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд энэ жилийн өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн бөгөөд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Италийн Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогссон байна. Тэрээр Токиогийн олимпын наадмыг дэнсэлсэн, олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн шавь юм.
Сэтгэгдэл