Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
15 цаг, 42 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
16 цаг, 27 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
17 цаг, 27 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
18 цаг, 5 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
20 цаг, 7 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
20 цаг, 37 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 13 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 16 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 17 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 19 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 19 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 19 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 19 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 14 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 16 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 17 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 17 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 18 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 18 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 18 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 18 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 18 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 19 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 14 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 15 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 17 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 18 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 18 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 19 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 19 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Төв банк бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөж, 10 хувьд хүргэлээ

Мөнгөний  бодлогын хорооны 2022 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 2 дугаар улирлын ээлжит хурлаа 6 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд хийлээ. Энэхүү хурлаас эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.

Энэхүү бодлогын шийдвэр гаргахад харгалзан үзсэн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөвийн талаарх мэдээллийг Та бүхэнтэй хуваалцъя.

Гадаад эдийн засгийн төлөв өмнөх улирлаас муудсан дүр зурагтай байна. Тухайлбал:

  • Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах, улмаар манай экспортын бүтээгдэхүүний гадаад эрэлт муудах эрсдэл нэмэгдсэн,
  • Украин дахь дайн, үүнээс улбаатай эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ үргэлжилсэн хэвээр,
  • Глобал түвшинд инфляцын өсөх дарамт үргэлжлэхээр байгаагаас төв банкууд мөнгөний бодлогоо илүү хурдан хатууруулах төлөвт шилжүүлж байгаа зэрэг нь голлон нөлөөлж байна.

Түүнчлэн, дэлхий нийтэд үнийн өсөлт эрчимжихэд

  • ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үргэлжилж, газрын тосны үнэ, байгалийн хийн үнэ өндөр байх,
  • Үр тариа, ургамлын тосны нийлүүлэлт буурч, хүнсний үнэ өсөх,
  • Нийлүүлэлтийн сүлжээ доголдож, үйлдвэрлэлийн зардал үргэлжлэн өсөхөөр байгаа нь нөлөөлж байна.

Ийнхүү дэлхий нийтэд инфляц эрчимжиж байгаа нь Төв банкууд бодлогын хүүгээ хүлээлтээс давуулан өсгөх шаардлагыг үүсгэж байна. Мөн экспортын голлох түүхий эдийн үнэ богино хугацаанд өндөр түвшинд хадгалагдах бол дунд хугацаанд эргэн буурах эрсдэл үүсэж байна.

Дотоод эдийн засгийн хувьд эдийн засгийн өсөлт 2022 оны 1 дүгээр улиралд уул уурхайн салбар, газрын тос, нүүрсний олборлолтоос үүдэн саарсан ч уул уурхайн бус салбар сэргэлттэй гарлаа. Тодруулбал,

  • цаг агаарын нөхцөл байдал таатай байсан нь хөдөө аж ахуйн салбар идэвхжихэд нөлөөлсөн бол,
  • хэрэглээ, импорт сэргэж байгаагаас худалдааны салбар, үүнтэй уялдан татварын орлого бүрдүүлэлт нэмэгдсэн нь уул уурхайн бус салбарт эергээр нөлөөлөв,
  • үйлчилгээний салбараас зочлох үйл ажиллагаа, аялал, урлаг үзвэр зэрэг үйлчилгээ голлох өсөлтийг бүрдүүлжээ,
  • Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлд уналт зогсож, ажил эрхлэлт 10 орчим хувиар өссөн нь 5 улирал дараалан агшсан өрхийн хэрэглээ 1 дүгээр улиралд сэргэхэд дэмжлэг боллоо.

Энэ удаа Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллийг өмнөх улирлын түвшинд буюу 2.4 хувьд хэвээр хадгаллаа.

  • Нэг талаас газрын тос болон нүүрсний экспортын уналт нь уул уурхайн салбарын өсөлтийг сааруулахаар байгаа бол,
  • нөгөө талаас уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг хөдөө аж ахуй, үйлчилгээ, худалдаа, үүнийг дагасан татвар бүрдүүлэлт нэмэгдэхээр байгаа нь өсөлтийг тэтгэнэ гэж үзлээ.

Инфляц 2022 оны 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьд хүрч өсөөд байна. Өмнөх төсөөлөлтэй харьцуулахад

  • хатуу түлшний хөнгөлөлт он дуустал үргэлжилнэ гэж төсөөлж байсан нөхцөл байдал өөрчлөгдөн 4 дүгээр сараас эхлэн хөнгөлөлт дуусаж, үндсэн үнээрээ борлуулагдаж эхэлсэн,
  • мөн АИ-92 бензин хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа боловч бусад төрлийн бензин, түлш дэлхийн зах зээл дэх нефтийн үнийг даган өсөж байгаа,
  • махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ төсөөллөөс өндөр өссөн зэрэг нь инфляцын төсөөллийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болов.

Түүнчлэн, дэлхий дахинд үүсээд буй үнийн өсөлт, тээвэр логистикийн хүндрэлээс үүдэлтэйгээр

  • гадаад инфляц, хүнсний болон хүнсний бус импортын үнийн төлөв аль аль нь эрчимжих,
  • импортын барааны үнийн өсөлтийн дам нөлөө дотоодын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх зэрэг нь инфляц өндөр түвшинд хадгалагдахад нөлөөлж байна.

Эдгээр шокийн нөлөөгөөр инфляц эргэн буурч, Төв банкны зорилтот интервалд орж тогтворжих хугацаа 2 улирлаар хойшилж байна. Цаашид хил, боомт дээрх удаашрал үргэлжлэх, гадаад суурь хүү илүү хурдан өсөх, инфляцын хүлээлт өсөж болзошгүй байгаа нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинээс өсгөх гол эрсдэл болж байна.

Үүнээс гадна манай улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эхний 5 сард 1051 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Үүнд 2022 оны эхний улиралд худалдааны тэнцэл муудсанаар урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3.4 дахин тэлсэн нь голлон нөлөөлөв. Төлбөрийн тэнцэл ийнхүү муудаж байгаа нь валютын ханш сулрах, албан нөөц буурах суурь нөхцөл болж байна. Мөн, БНХАУ-ын цар тахлын нөхцөл байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөв, бодлогын арга хэмжээтэй холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний үнийн тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ нь бидний хувьд дотоод эрэлтийн зохистой удирдлага, бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлагыг бий болгож байна.

Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр улиралд хэрэглээ, уул уурхайн бус салбар, тэр дундаа хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг салбаруудад сэргэлтийн шинж тэмдгүүд илрэн, хөдөлмөрийн зах зээлд сэргэлт гарч байгаа нь ирэх улирлуудад дотоод эрэлтийг дэмжих нөлөөг үзүүлэхээр байна. Нөгөө талаас төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, гадаад суурь хүү өсөж байгаа нь бидний хувьд ч мөн адил хүүгээ өсгөж бодлогын тохиргоо хийх шаардлагыг бий болголоо.

Иймд эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг үргэлжлүүлэн чангаруулж, ханшийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж байна.

Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл хэрхэн өөрчлөгдөх, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

Сэтгэгдэл