Нийгэм


ХУД-ын засаг Ж.Ганхуягийн хууль бус үйлдлийг илчилнэ

4 жил, 7 сар TIMES.MN

10:00 цагт Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын Хяналтын алба үүсч байгуулагдсаны 25 жилийн ойн зөвлөлгөөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 99169053


10:00 цагт БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Жамсрангийн Самбуугийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан "Монгол төрийн мэргэн өвөө" үзэсгэлэнгийн нээлт Үндэсний Музейд болно. Утас: 70110913, 99123922


10:20 цагт Туркийн Элчин Сайдын Яам нь 2015 оны 6 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулахтай холбогдуулан сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор  Элчин сайдын яаман дээр хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 89004465, 96012511


12:00 цагт Хувийн хэвшил, баялаг бүтээгчид эрх ашгаа хамгаалах зорилготойгоор ТББ-ууд нэгдэж төрд дуу хоолойгоо хүргэх гэж байгаа талаар "Монголньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт ХУД-ийн МАН-аас тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн хууль бус үйлдлийн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14:00 цагт Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордонд, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болно. Утас: 91000017, 97077008


14:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хуванцар савны хэрэглээ, анхаарах зүйлийн талаар мэдээлэл хийнэ. Химийн бодис хийж оруулж ирсэн хуванцар савыг устгалгүй "Нарантуул" зэрэг захад олноор нь зарж байна. Үүнийг иргэд, тэр дундаа хөдөө орон нутгийнхан худалдан авч сүү, айраг, цагаан идээ, ундны усаа хийж ашигладаг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэт... Утас 91989890


14:20 цагт Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, төр болон бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам болон “Эрдэнэс Монгол” ХХК нь тодорхой чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эрчим хүчний сайд С.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гарын үсэг зурах арга хэмжээ Төрийн ордонд болно. Утас: 99000963




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.