Суурьшлын бүс дэх зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн…
3 минут
Сувилахуйн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг анх удаа о…
24 минут
Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авлаа
1 цаг, 25 минут
Mining Week: Цөмийн эрчим хүчний дэлхийн зах зээлд Монгол У…
1 цаг, 40 минут
АН: Иргэд ажил хийнгээ ядуурдаг тогтолцоотой боллоо
18 цаг, 37 минут
Сугалааны дугаарын бүх орон таарвал 10 сая төгрөгийн азтан …
19 цаг, 4 минут
УИХ: Аравдугаар сард хэлэлцэх 20 хууль
19 цаг, 18 минут
Түгжрэлийг бууруулах зорилгоор 4 байршилд төмөр зам доогуур…
20 цаг, 26 минут
“Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх…
20 цаг, 37 минут
Монголбанк: Ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орууллаа
21 цаг, 20 минут
АН: Монгол Улсын нийгэм, эдийн засагт нүүрлэсэн 13 хямралыг…
23 цаг, 5 минут
Г.Занданшатар: Бид эх орон, ард түмэндээ хоноцын сэтгэлээр …
23 цаг, 10 минут
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
1 өдөр
Чуулган: Чингис хаан эш хөргийн Их хуралдай танхимд заллаа
1 өдөр
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19…
1 өдөр
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэ…
1 өдөр, 1 цаг
Засгийн газар гурилын үнийг барьж чадсангүй
1 өдөр, 1 цаг
Хөвсгөл нуур, Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрыг …
1 өдөр, 1 цаг
БНСУ: СОVID-19-ийн шинжилгээ өгөх журмыг цуцалжээ
1 өдөр, 1 цаг
Монголбанк: Зээл олголт ирэх онд хэвийн болно
3 өдөр, 18 цаг
ОХУ-ын 748 иргэн Монголд байх хугацаагаа сунгуулжээ
3 өдөр, 18 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК 117.2 тэрбум төгрөгийн зээл төллөө
3 өдөр, 20 цаг
II улирлын төлбөрийн баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгү…
3 өдөр, 21 цаг
Улсын хэмжээнд 49 халдварын тохиолдол бүртгэгдлээ
3 өдөр, 21 цаг
Хаалттай хаалганы ард өрнөдөг хүндхэн сэдвийг дэлгэсэн трил…
3 өдөр, 23 цаг
Замгүй газраар машинтай явснаас 56 га газар өвс шатаасан ир…
3 өдөр, 23 цаг
Япон Улс Монгол Улстай эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэ…
3 өдөр, 23 цаг
Ипотекийн зээлийн их наядын хөрөнгө оруулалт буюу 4.1 сая м…
4 өдөр, 1 цаг
Монгол эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хил дамнан худалдсан…
4 өдөр, 17 цаг
Г.Занданшатар: КОВИД-19 болон геополитикийн нөхцөл байдал м…
4 өдөр, 17 цаг
С.Бямбацогт: Агаарын тээвэрлэгчид гадагшаа нэг цонхоор харж…
4 өдөр, 17 цаг
ҮСХ: Төгрөгийн хадгаламж 16.3 хувиар багассан
4 өдөр, 18 цаг
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
4 өдөр, 18 цаг
ОХУ-д оршин сууж буй иргэд хувийн аюулгүй байдлаа хангахыг …
4 өдөр, 18 цаг
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 16…
4 өдөр, 19 цаг
Т.Ням-Очир: Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравд…
4 өдөр, 20 цаг
Монгол, Хятадын хилийн боомт ирэх сарын 1-7-ны өдрүүдэд ажи…
4 өдөр, 20 цаг
Хурдан унтаж, сайн амрахын тулд юу мэдэх хэрэгтэй вэ?
4 өдөр, 20 цаг
Улаанбаатар 29, Өмнөговьд 35 тохиолдол батлагдлаа
4 өдөр, 21 цаг
С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нө…
4 өдөр, 22 цаг
ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөв
4 өдөр, 23 цаг
Ерөнхий сайд монголчуудыг Япон Улс руу зорчиход визийн хөнг…
4 өдөр, 23 цаг
Жирэмсний 31-32 долоо хоногтой байхдаа эмнэлгийн хуудас ава…
5 өдөр
Түгжрэлийг шийдэж, хөрөнгө оруулагчдад “найр тавих” намрын …
5 өдөр, 1 цаг
Үгсэн хуйвалдаж, хууль бус үйлдэл хийсэн төрийн албан хаагч…
5 өдөр, 19 цаг
"Гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ" гэв
5 өдөр, 19 цаг
ФОТО МЭДЭЭ: Ардчилсан нам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн бая…
5 өдөр, 19 цаг
МАхХ-ноос “Ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг …
5 өдөр, 20 цаг
С.Бямбацогт: "Зүүнбаян- Тавантолгой" чиглэлд осолдсон галт …
5 өдөр, 22 цаг
Газрын тосны үйлдвэрт ажиллах мэргэжилтэнг БНЭУ-ын Засгийн …
5 өдөр, 23 цаг

Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээжээ

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг бий. Энэ гурван цэгт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрдөг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгаа ажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн.

Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог юм. Мөн Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэн бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байдаг.  Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж  ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг томоохон хогийн цэг юм. Тус хогийн цэгт 2011-2020 онд 16 га талбайд 20 метр өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тонн хог хаягдлыг төвлөрүүлсэн байна.

Нарангийн энгэрийн хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр найман га, 2022 онд дөрвөн га, нийтдээ 20 га талбайг нөхөн сэргээгээд байгаа юм. Харин Цагаан давааны хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр дөрвөн га, 2022 онд хоёр га, нийт 10 га талбайг нөхөн сэргээжээ. Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд нийт 30 га талбайн хогийг дарж булан, нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд Цагаан давааны хогийн цэгт хоёр га, Нарангийн хогийн цэг дээр дөрвөн га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг нийтдээ 98 мянган га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй болтлоо дүүрсэн хэсгүүдэд нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээсэн талбайг цаашид хэрхэн ашиглах вэ гэдгийг ч ярилцаж байна. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж буй хэдий ч барилга барьж, бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тиймээс хөл бөмбөгийн талбай болгон ашиглах зэрэг боломжит хувилбарыг ярьж байна. Гэхдээ хамгийн түрүүнд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар холбогдох төрийн байгууллагууд болоод гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагуудтай ярилцаж судалж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд Цагаан даваа, Нарангийн энгэрт Эко паркийн төлөвлөлтийг хийсэн. Төлөвлөсний дагуу олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр баригдаж байгаа. Мөн хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгаа. Энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, газрыг нь олгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байгаа. Нарангийн энгэр, Цагаан даваанд хог ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, Морингийн даваанд хатуу хог хаягдлыг эргэлтэд оруулах чиглэлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахаар ажиллаж байна" гэжээ.

Цагаан давааны хогийн цэгийн нөхөн сэргээх ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй "Улаанбаатар шинэчлэл" ХХК-ийн ерөнхий захирал М.Түвдэндорж "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран сүүлийн гурван жилийн турш хогийг ландфилийн аргаар дарж булах ажлыг гүйцэтгэж байна. 2020, 2021 онд хог дарж булсан талбайнууд маань ургамал ногоогоор хучигдсан. Энэ талбай жил ирэх тусам атаршиж, хогийн цэг байгаагүй, эрүүл газар юм шиг сайхан талбай бий болж байгаа. Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2 метр, зарим хэсэгт 1.5 метр хүртэлх гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-4 см хар шороо татаж, үр цацдаг. Гурван жилийн хугацаанд 10 га газрыг нөхөн сэргээгээд байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг гүнд 3-4 метрт суурилуулсан. Ер нь бол цаашдаа хогийг дарж булах биш боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй санагддаг" гэсэн байна.

Сэтгэгдэл