Нийгэм


Шатахууны үнийн асуудлаарх ажлын хэсэг байгуулав

1 сар TIMES.MN

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах  үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаан энэ сарын  9-нд болж санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлсэн байна.


Уг хуралдаанаас гаргасан саналыг үндэслэн  Засгийн газраас Шатахууны жижиглэнгийн үнийн бүрдэлт, компаниудын ашиг алдагдлын тооцоог судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатарын өчигдөр гаргасан тушаалын дагуу ажлын хэсгийг  Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ахлах юм байна.


Тэрээр “Шалгалтаас зайлсхийсэн, буруу мэдээлэл өгсөн, хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдвол хатуу хариуцлага тооцуулах санал оруулж цагдаа прокурорын байгууллагад хандана” гэдгээ мэдэгджээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.