Нийгэм


Хордсон иргэдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ

6 сар TIMES.MN

Дорнод аймгийн Гурванзагал сумын Цавт гэх газарт энэ сарын 11-ний өдөр 10 иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан. Архинд хордсон дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд ажиллаж, өвчтнүүдийг БОЭТ-д шилжүүлэн, эрчимт эмчилгээ хийсэн.


Дуудлага ирсэн өдөр  Улаанбаатар хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан, нэг иргэний биеийн байдал хүнд, найман иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байсан. Харин өчигдрийн байдлаар биеийн байдал хүнд байгаа нэг иргэнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа аж. Харин бусад найман иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ.



Холбоотой мэдээлэл


Холестрин гэж юу вэ?
Холестрин гэж юу вэ?
5 цаг, 14 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.