Нийгэм


УИХ-ын гишүүн Д.Муратын өмгөөлөгч мэдээлэл хийнэ

6 сар TIMES.MN

09.00 цагт Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон ШУТИС-ийн “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” болно. Хэлэлцүүлэг ШУТИС-ийн 1-р байр эрдмийн зөвлөлийн өрөө 203-д болно. Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх Дэд Бүтцийн төв буюу Сервис цетрийн талаар, Зүүн 4 замын уулзвар ба төмөр замын нүхэн гармын төлөвлөлтийн асуудал, Төвлөрсөн бус бохирын шийдэлүүдтэй холбоотой асуудлаар Эрдэмтэн, судлаачидтай хэлэлцэнэ.


 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг агуулгаар нь сэргээн баталсан эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.


10.00 цагт ЭМЯ-ны А зааланд Осол гэмтлээс сэргийлэх аянэхэлж байгаатай холбогдуулан Миний гэр аюулгүй орчин сэдэвт хэвлэлийн бага хурал болно.  Утас: 99124735


10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, гоо сайхны ботокс тарилгын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас:91887887,88000098


10.00-12.00 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхрын хурлын танхимд "Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо" сэдэвт сургалт болно. Утас 99767480


11:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, манай улсын залуучуудын архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой судалгаа, тоо баримт зэрэг мэдээллийг ЦЕГ, МХЕГ, ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд өгнө.


Live conference center-т


11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваад зодуулсан эмэгтэй тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон асуудлаар хэвлэлийн бага хурал  хийнэ.


12:00 цагт Багш нарын түр хорооноос ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг наашлуулах талаар хэвлэлийн бага хурал  зарлалаа.


MN-Мэдээллийн төвд


11.00 цагт:  Finetech технологи дээр суурилан бүтээгдсэн “Zpay” санхүүгийн шинэлэг үйлчилгээний талаар “Зэт Пэй ББСБ” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт:  “Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон” ТББ-аас “Далан яндангаас далан байр” аяны талаар мэдээлэл хийнэ. Тэд иргэд барилга орон сууцны бүтээн байгуулалтад оролцож дотоод заслаа өөрсдөө хийснээр урьдчилгаа төлбөр төлөхгүй, хямд үнээр орон сууц авах боломжтой хэмээн үзэж буй.


12.00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг танилцуулна. Судалгаа нь аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглах, сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болдог.


13.00 цагт: УИХ-ын гишүүн Д.Муратын хуулийн зөвлөх Б.Эрдэнэбат иргэн Б.Бахытгүлийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.