Дэлхий


Ширатаки тосгоны галт тэрэг Кана Харада нэртэй ганцхан хүнд үйлчилдэг

1 сар TIMES.MN

Японы Хоккайдо аралд оршдог Ширатаки тосгон руу 60 жилийн турш хүн тээвэрлэдэг байсан галт тэрэгний чиглэл удахгүй хаагдах гэж байна. Шалтгаан нь одоо энэ чиглэлд зөвхөн ганц зорчигч өдөр бүр явдаг болжээ. Ширатаки тосгоны чиглэлд 1955 онд анх төмөр зам тавигдаж тосгоны хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг байсан гэнэ. Харин сүүлд хотжилт, хүн амын хөгшрөлтөөс болоод хүүхдийн тоо цөөрч, одоо Ширатакид ердөө 36 хүн амьдардаг болжээ.


Цорын ганц зорчигч нь Кана Харада нэртэй охин бөгөөд тэр өдөр бүр 35 минут аялаж сургууль, гэрийнхээ хооронд зорчдог юм байна. Кана охин ирэх гуравдугаар сард сургуулиа төгсөх ба үүний дараа Ширатакигийн төмөр замын өртөө бүр мөсөн хаагдах аж. Галт тэрэг сүүлийн гурван жилд зөвхөн Канад зориулан, түүний хичээлийн хуваарьт тааруулан үйлчилж байгаа юм. Кана охин уг өртөөг зөвхөн өөрт нь зориулж ажиллуулдагт баярладаг ч удахгүй хаагдах тухай бодохоор харамсдаг гэж ярьжээ.


Хотгойд Түмний Үр Сад

Дэлхийн фото танин мэдэхүй




Холбоотой мэдээлэл


Эрэлхэг дайчин гэр бүл
Эрэлхэг дайчин гэр бүл
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [120.18.155.85]


uillaa.......bid tegehed yaaaaj amidraad bnaa zolig gej


Зочин    1 сар []


Хэлэх ч үг олдохгүй юм. Үнэхээр хүний төлөө гэж үүнийг л хэлэх байх.


Зочин    1 сар []


Хэлэх ч үг олдохгүй юм. Үнэхээр хүний төлөө гэж үүнийг л хэлэх байх.


Зочин    1 сар []


Япон хүний төлөө улс шүү, заримдаа автобусанд ганцаараа явах тохиолдол байсан.


Зочин    1 сар []


үнхээр сэтгэл хөдлөм юм аа