Нийгэм


2017 онд манай улсын хүн ам 59.8 мянгаар өсчээ

6 сар TIMES.MN

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны жилийн эцсийн байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцуулав.


Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянга буюу 1.9 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 75734 хүүхэд төрсний 98.1 хувь буюу 74328 нь Монгол Улсад, 1406 нь гадаадад төрсөн байна.




Шинэ төрсөн хүүхэд хүүхэд өмнөх оноос 3648-аар, нас барсан хүн 340-өөр буурчээ. 1000 хүнд ногдох төрөлт 23.8, нас баралт 5.0, ердийн цэвэр өсөлт 18.8 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


Холестрин гэж юу вэ?
Холестрин гэж юу вэ?
5 цаг, 12 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.