Улс төр


УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ

1 сар TIMES.MN


УИХ-ын гишүүн Д.Гантулга нарт холбогдох хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд байна.  Одоогоор түүнийг АТГ-ын газрын мөрдөн шалгах хэлтэст шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн байж болзошгүй болон дотроосоо мэдээлэл задруулсан байх магадлалтай ШШҮХ-ийн шинжээч нарыг, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийг, УИХ-ын гишүүн Д.Гантулгын хамтаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн УИХ гишүүн Д.Гантулгаас өмнө нь нэг удаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тайлбар мэдүүлэг авснаас хойш дахин байцаагаагүй билээ.  Харин гишүүний бүрэн халдашгүй зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн цэц байхгүй болгосон учраас гишүүнээс мэдүүлэг авах асуудалд ямар нэгэн саад учрахгүй байх гэлээ.


Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.