Шадар сайд С. Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзсан юм.
Тэрбээр “Наадмаар амралтгүй ажилласан гэх нэрээр өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлага тооцсон юмгүй сууж байна. Бүхэл бүтэн гурван сар шүү дээ. Та бүхний ах дүү, ар гэрийнхэнд чинь хамаатай асуудал.
Хариуцсан байгууллага нь лабораторид хийсэн шинжилгээг үндэслээд шийдлээ гаргаад, хэрэгжүүлсэн байх ёстой. Энэ долоо хоногт багтааж Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудлыг эцэслэн шийдэж, олон нийтэд нээлттэй зарла.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ингэж ажилдаа залхуу хойрго байж болохгүй. Асуудлыг шийдэх хугацаа их байсан. Би энэ асуудлыг чинь мэддэг, хариуцсан сайд нь шүү. Хариуцаж авсан ажлаа дор бүр нь шийдээд, цэгцлээд эргээд надад мэдэгд"гэв.
Сэтгэгдэл