Нийгэм


Өнөөдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсаны 26 жилийн ой тохиож байна

6 сар TIMES.MN

Өнөөдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсаны 26 жилийн ой тохиож байна.


Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ. Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992.01.13-нд буюу энэ өдөр БНМАУ-ын Ардын Их хурлаар баталж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн түүхтэй юм.


Энэхүү Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Харин өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр  мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000.12.14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ өөрчлөлтөөр  22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт нэмсэн байна.


Үндсэн хууль баталсан энэ өдөр дараах үйл явдлууд болно.


11.40-12.00 цаг

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол /Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд/


12.10-12.30 цаг

Зарим хүнд төрийн дээд шагнал гардуулах /Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд/


12.30-13.00 цаг

Төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.


14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.



Холбоотой мэдээлэл


Холестрин гэж юу вэ?
Холестрин гэж юу вэ?
5 цаг, 3 минут

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.