Улс төр


Төвбанкны тухай хууль “төрлөө”

4 өдөр, 23 цаг TIMES.MN

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 69.1 хувийн саналаар баталлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төв  банкны зорилго дотор үнийн болон төгрөгийн тогтвортой байдлыг ялгаж, зааглаж өгсөнгүй. Гэтэл үүрэг функц нь байхгүй. Хийж гүйцэтгэж чадахгүйг Төв банкинд үлдээгээд Засгийн газар ямар ч үүрэг хариуцлагагүйгээр хуулийн зохицуулалт үргэлжлэх нь. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг эдийн засгийн агуулгаараа валютын тогтвортой байдал. Төв банк өөрийнхөө үүргийн дагуу валютын бодлогыг явуулах чадамжгүй. Төв банк валютын нөөцийн удирдлагын менежментийг хийдэг. Валютын ханш гэдэг өөрөө гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Засгийн газар асуудлаа өөрөөсөө холдуулаад Төв банк руугаа чихлээ. Үүний цаана маш том бодлогын орон зай эзгүй, доголон хэлбэрээр үлдэх болж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Төв банкын тухай хууль 1996 онд батлагдсан. Тухайн үедп нэг ам.доллар 400 төгрөгтэй тэнцэж байсан бол 2430 орчим төгрөгтэй тэнцэж байна. Төв банкны хуулийн төсөлд үнийн тогтвортой байдлыг хангана гэж оруулж ирсэн. Б.Жавхлан гишүүний хэлж байгаа төгрөгийн тогтвортой байдлыг дангаараа Монгол банк хангаж чадах уу гэдэг асуудалтай санал нэг байна. Гэхдээ мөнгөний бодлогоороо дамжуулж төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэг Монголбанкинд байгаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах чухал сувъект бол  Засгийн газар.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монгол банкны хамгийн гол зорилго нь валютын нөөцтэй холбоотой.  Валютын нөөцийн удирдлагыг яаж удирдах вэ? Валютын нөөцөө дотооддоо өөрсдөө удирдаад явах бололцоотой юу?

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол банк нь дэргэдээ захирлуудын Зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл олон асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаад явна.  Монгол банкинд дотоод аудит, Үндэсний аудит гээд хяналт тавьдаг гэлээ.


Т.САЙХАН

Эх сурвалж: www.polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.