Зөвлөгөө


Шинэ жил тэмдэглэх 12 дүрэм

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

 Та шинэ оноо угтан авах баярын үдэшлэгт мөрдөх ёстой 12 ёсзүйн дүрмийг мэдэх үү?


Сэтгэгдэл төрүүлэхүйц хувцасла. Шинэ жилийн өмнөх орой бол хээнцэр харагдах үдэш. Тиймээс оройн үдэшлэгт зориулж, ухаалаг хээнцэр хувцасла.

Урих зочдын жагсаалт гарах. Уригдаагүй, эсвэл танай үдэшлэгт нэмэгдэхийг хүссэн хүмүүсээс татгалз.



Хөршүүдээ урь. Үдшийг тайван өнгөрүүлж, үдэшлэгийн дуу чимээгээр бусдын тав тухыг алдагдуулахын тулд хөршүүдээ урихаа мартаж болохгүй.


Зочдоо хөгжөө. Таны ухаалаг хошигнол, харилцааны чадвар чинь хэргээ гаргана. Зочдоосоо нээлттэй төгсгөлтэй асуулт асууж, өөрийгөө танилцуулахдаа хүний гарыг чангахан атга.


Хүүхдүүдийг тухтай байлга. Он солигдох хүртэл сэрүүн байна гэдэг багачуудад тун ч хэцүү. Тиймээс аяны хөнжил, ядаж хүүхдийнхээ дуртай дэрийг авч ирэхийг зочдодоо сануул.


Үдэшлэгийн эзнийг хүндэл. Та шөнөжин "шоудмаар" байсан ч урьсан хүнээ хүндлээд тохиромжтой цагт явж сураарай.


Уухдаа дундыг баримтал. Үдшийн турш өөрийгөө хянаж, спирт биш ус их уу.


Үнсэх дүрэм. Шинэ жилийн үдэш бусадтай мэндлэхэд үнсэлт хамгийн тохиромжтой. Хацар дээр нь үнс. Хэрэв хэн нэгэн уруул руу чинь чиглээд ирвэл эвтэйхэн толгойгоо хөдөлгөж хацраа өг.


Долоо хэмжиж нэг пост хий. Нийгмийн сүлжээгээр ямар мэдээлэл тараах нь таны хувийн имиж, нэр хүндэд шууд нөлөөтэйг анхаараарай.


Зураг даруулах бол хундагаа орхи. Шинэ жилийн зургуудаа эргээд харахад хоол унд, хоосон лонх байна уу. Энэ жил эдгээрээс зайлсхийж сэтгэл татам инээмсэглэлээрээ өөрийгөө чим.

Төлөвлө. Шинэ оноо угтахаар гарахын өмнө ирэх жил гэртээ хэрхэн аюулгүй буцаж ирэхээ заавал төлөвлөсөн бай.





Холбоотой мэдээлэл


Махгүй буузыг ингэж хийж болно
Махгүй буузыг ингэж хийж болно
1 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.