МУГТ тамирчин Э. Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Мексик улсын Мехико хотод 71 орны 19 тамирчин өрсөлдсөн пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 02-08-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд МУГТ тамирчин Э. Содномпилжээ  107 кг-ийн жинд 253 кг –ийг амжилтттай өргөснөөр мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр Мексикт очоод нэг хоноод   тэмцээнд орсон болохоор бэлтгэл хийж амжилгүй орсон.

Харин цагийн зөрүү нэг их нөлөөлөөгүй гэж ярилаа. Түүнээс тэмцээнд оролцох зардлаа яаж зохицуулдаг вэ гэж асуухад тэрээр улсын шигшээгийн тамирчин учраас бүх зардлыг улсын үндэсний шигшээ багаас гаргаж даасан гэсэн юм. Мөн төр засгаас тусламж дэмжлэг тодорхой хэмжээнд үзүүлдэг гэж хэллээ. МУГТ Э. Содномпилжээ ирэх онд Европийн нээлттэй болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ энэ сарын 20 гаргаад хийж эхлэх юм байна.Тэмцээнд амжилттай оролцоод ирсэн түүнийг, Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Баттулгын хамт БТСГ-ын дарга Ц.Шаравжамц  Спортын төв ордонд хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.