Улс төр


Цэц "О.Баасанхүүгийн эрхэнд халдаж, С.Баярцогтыг хаацайлсан уу?"

4 жил, 5 сар TIMES.MN
Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр огцруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. 

Цэц "О.Баасанхүүгийн эрхэнд халдаж, С.Баярцогтыг хаацайлсан уу?"

Цэцийн дүгнэлт: 

Үндсэн хуулийн Цэц хуралдаж, "УИХ-ын гишүүн нь сайд огцруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимаар ажиллах зарчмыг үгүйсгэж байна" гэсэн дүгнэлт гаргасан. Цэцийн гаргасан дүгнэлтийг О.Баасанхүү эсэргүүцэж "Цэц УИХ-ын бүрэн эрхэд халдаж, С.Баярцогтыг огцруулахгүйн тулд улстөржлөө" хэмээсэн. 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хийсэн тайлбартаа:

    -11 дүгээр дүгнэлт нь О.Баасанхүү гишүүний ярьж байгаа шиг зүйл биш юм. Арван сарын өмнөөс энэ асуудлыг иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар хөндөж тавьсан. Тодруулбал, 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргасан

-2015 оны нэгдүгээр сарын 19-нд Үндсэн хуулийн цэц дээрх мэдээллийг хянаж үзээд "Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 04 дүгээр тогтоол гаргасан

-2015 оны тавдугаар сарын 6-нд дээрх нэр бүхий иргэдийн гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэц бага суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд 07 дугаар магадлалаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн

-2015 оны тавдугаар сарын 21-нд УИХ-ын даргын захирамжаар дээрх Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг томилсон

-2015 оны зургадугаар сарын 30-нд иргэн П.Баттулга нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлтэй холбогдуулан Цэцээс Ерөнхий сайдад хандан “Холбогдох тайлбар гаргуулах тухай” 2015 оны 3/280 тоот албан бичиг ирүүлсэн

-2015 оны наймдугаар сарын 12-нд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3/280 тоот албан бичгийн хариуг Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны ЗГ-1/181 тоот албан бичгээр хүргүүлсэн

-2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн илтгэгч гишүүний “Цэцийн дунд суудлын хуралдааны тов зарласан” 88 дугаар тогтоол гарсан

-2015 оны есдүгээр сарын 9-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн тухай 11 дүгээр дүгнэлт гаргасан.

С.Баярцогт: О.Баасанхүү хэвлэл мэдээлэл ашиглаад худлаа ярьж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Есдүгээр сарын зургаан амралтын өдөр хуулийн төслийг өргөн барьсан. Монгол Улсын Их хурал ням гаригт хуулийн төсөл хүлээж авдаггүй. Ийм байтал УИХ-ын өндөр нэр хүндийг ашиглаад, хэвлэл мэдээлэл ашиглаад худлаа яриад байна. Баримт бас гаргаж ирж тавихгүй байна” гэсэн юм.

Тэрбээр “Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёсчлон тэмдэглэх хүрээнд хөрөнгө гаргахаар болсон. Түүнээс Цэцэд мөнгө төсөвлөсөн зүйлгүй. Тус ойг тэмдэглэх асуудал дөрвөн сарын өмнөөс яригдаж, Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны наймдугаар сарын 28-нд гарсан. Зарцуулах хөрөнгийн нийт дүн 933.960 төгрөг. Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ, бэлтгэл хангах хүрээнд ажил хоёр жил дамнан үргэлжилнэ. Гэхдээ эдийн засгийн байдал хүнд байгаа учраас нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа” гэжээ.

Ямартай ч  УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч одоогоор сайд Баярцогт гишүүн огцрох, эс огцрох нь тодорхойгүй байна. 













Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.