Эдийн засаг


Тариалалтын явц 16.6 хувьтай байна

4 жил, 4 сар TIMES.MN

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн. Зорилтын хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг, 370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаад ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс, 287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, долоон мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна. Үр тариаг энэ сарын 25-ны дотор, төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.




Холбоотой мэдээлэл


"Монголбанкинд өр төлбөргүй"
"Монголбанкинд өр төлбөргүй"
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.