Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрайны Манама хотод өнгөрсөн бямба гарагт эхэлсэн. 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаан өчигдөр болж манай улсаас таван бөх барилдсанаас 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм.
Харин 42 кг-д Дорноговь аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг тав, 46 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Г.Сарнай тав, 50 кг-д "Төгс" дэвжээний тамирчин Б.Ариунзул дөрөвдүгээр байрт орлоо. Өнөөдөр хөвгүүдийн ангиллын барилдаан болно.
Сэтгэгдэл