Зөвлөгөө


Турахгүй байгаагийн 4 гол шалтгаан

1 сар TIMES.MN

Илүүдэл жиндээ санаа зовниж биеийнхээ аль нэг хэсгийг голж турахыг хүсдэг асуудал элбэг байдаг. Тэгвэл доорх шалтгаанаас болоод хүссэнээрээ турж чадахгүй байж магадгүй шүү. Өнөө үед турах маш олон арга зам бий. Фитнесд явж, дасгал хөдөлгөөн хийж турахаас гадна тураах цай, жор бэлдмэл болон тураах хоолны дэглэмүүд гээд маш олон арга бий. Эдгээр аргуудыг хэрэглэсэн ч үр дүн, үйлчилгээ үзүүлэхгүй байх нь бий. Энэ нь доорх хэдэн шалтгаантай байдаг.

Хичнээн тураах зүйл хэрэглэж, хоол ундаа зохицуулсан ч турахгүй байна гэдэг нь тураах арга үр дүнгээ өгөхгүйд биш харин таны бие организм турахад бэлтгэгдээгүй байна гэсэн үг. Учир нь хүний бие махбодод ямар нэгэн гадны өөрчлөлт нөлөөлөхөд жишээ нь тураах бэлдмэл, жор хэрэглэхэд байгалиасаа хариу үйлдэл үзүүлж био организмыг зохицуулдаг. Хэрвээ таны бие ядруу, амьдралын хэвшил буруу байвал бие махбод тэрхүү өөрчлөлтийг хүлээж авахаас татгалздаг. Жишээ нь эхний шалтгаан бол:


1. Нойрны асуудал - Байнга оройтож шөнө унтаад өглөө дутуу нойртой нозоорлын байдалтай өдрийг эхлэх эсвэл их үд хүртэл унтах зэрэг нь хүний байгалийн биологийн цагийг тогтворгүйжүүлдэг ба ийм үед хүний махбод хаалттай болдог ба ямар нэгэн эрс өөрчлөлтийг хүлээн авах чадвар муу байдаг. Мөн хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа алдагдаж хоолны дэглэм барих, тураах цай, хоол, салат төдийлөн үйлчилгээ үзүүлдэггүй. Тиймээс турмаар байвал тураах аргаа хэрэглэхээсээ өмнө биеэ бэлтгэхийн тулд эрт унтаж, эрт сэрж бүтэн нойр авч сураарай. Ийм үед эрүүл чийрэг, сэргэг бие мах бод ямар ч өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн идэвхитэй байна.


2. Ходоодондоо анхаар - Хичнээн дэглэм барьж тураах хоол салат идсэн ч нэг л турахгүй байвал өөр нэг шалтгаан бол гэдэс ходоод, нарийн бүдүүн гэдэсний асуудал байж болох юм. Ийм үед ходоодны бүх төрлийн өвчин, шарх, бүх төрлийн хавдар зэрэг ямар нэгэн эмгэг байж болох юм.

Тиймээс эрүүл мэндийн үзлэгт орчихсон байхад илүүдэхгүй. Мөн эмэгтэйчүүд савны хийгээ гаргаж байх хэрэгтэй бөгөөд савны хий ихэссэнээс болоод хоол шингэхгүй гэдэс дүүрч таргалр байгаа юм шиг таагүй мэдрэмж төрдөг бөгөөд ийм үед тураах арга бас л нөлөөлөх нь сул байна.


3. Стресс, сэтгэл санааны таагүй байдал, өөртөө үл итгэх - "Би турж чадахгүй юм байна оо", "Энэ тураах арга нөлөөлөхгүй байна, улам л таргалаад байна" гэж өдөр болгон толинд харж өөрийгөө гоочилж сэтгэлээр унах юм бол тархи болон мэдрэлийн эсүүд яг л ийм дохиог хүлээн авч биед тараах бөгөөд ийм үед та турна гэж үү.

Тиймээс өөртөө маш итгэлтэй бөгөөд урам зоригтой, аз жаргалтай, тууштай байвал санаа дагаад ажил бүтнэ гэдэг шиг хүний сэтгэлзүйн байдалд ч бие организм дасан зохицож турах командыг идэвхжүүлдэг байна.

4. Мэдээж хөдөлгөөн - Дасгал хийх дургүй байсан ч лифтеер биш шатаар яв, дэлгүүр ор, шалаа угаа, хогоо шүүрд. Жижиг сажиг хөдөлгөөн хүртэл хүний биеийг өдөөж идэвхжүүлж өгдөг тул ямар ч тураах дэглэм, хоол, цай, бэлдмэл барьж байгаа үедээ аль болох хөдөлгөөнтэй байгаарай.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.