Литва улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ явагдаж 33 орны 790 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас 17 тамирчин хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр хоёр ахиад тамирчин алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ахмадын 59 кг-д 70-аас дээш насны ангилалд Ш.Цэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болов. Мөн 74 кг-д 60-аас дээш насны ангилалд Ш.Бат-Эрдэнэ 120 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртжээ. Ахмад тамирчин Ш.Цэрэнлэй 70 настай бол Ш.Бат-Эрдэнэ 62 настай юм.
Сэтгэгдэл