Нийгэм


Ургац алдах сургаар гурилын үнэ өсөж байна

4 жил, 8 сар TIMES.MN
Энэ жил ургацын 40-өөс дээш хувийг алдаж магадгүй гэх болгоомжлол хаа хаанаа байгаа.  Тариаланчид ургацын 80 хувийг алдах дээрээ тулсан хэмээж байгаа бол салбарын яамнаас 30 орчим хувийг алдана  хэмээж байгаа.

Ямартай ч 30, 40, 80 ч бай ургац алдах нь нэгэнт тодорхой болсон тул үүнийг дагасан үнийн өсөлт аль хэдийн эхэлжээ. Тодруулбал гурилын үнэ кг тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байгааг худалдаачид хэлж байна. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн уг өсөлтийг дагаад импортын гурилын үнэ ч өссөн байна.

Тэгвэл ҮХААЯ-наас үйлдвэрүүд гурилынхаа үнийг ямар ч үндэслэлгүй нэмсэн гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан 30 мянган тонн буудай агуулахад хадаглагдаж буй. Энэ буудайны нөөцийг оролцуулаад аравдугаар сар хүртэл дотооддын гурилын хэрэгцээгээ бүрэн хангах буудайны нөөц байгаа тухай яамныхан хэлж байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.