Улс төр


Ж.Батзандан: Бид шинэ нийслэл байгуулах хэрэгтэй

1 сар TIMES.MN

Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Хавдисламын Баделханаас гишүүд асуулт асууж байна.


Ж.Батзандан: Бид нийслэлдээ багтаж шингэхээ байлаа. Дахин төлөвлөлт хийгээд ямар ч нэмэргүй ээ. Бид шинэ нийслэл байгуулах хэрэгтэй. Хангалттай газар нутаг байна.


Ж.Ганбаатар: Улс инженерийн шугам сүлжээгээр хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Хот төлөвлөлтийн хувьд Улаанбаатар хаашаа тэлэх вэ? Шинэ нисэх онгоцны буудал руу тэлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Тэнд жижиг дүүрэг байгуулах боломжтой.


Х.Баделхан: Бүх шатанд ялангуяа дунд шат буюу зөвшөөрөл олгодог шатандаа хүнд суртал их байна. Төв болон дунд хэсгийг барилгажуулна гэсэн төсөл гараад хэрэгжиж байгаа юм байна. Орон сууцанд орох сонирхолгүй айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээгээр хангах төсөл хэрэгжиж байгаа. Үүнийг дэмжиж ажиллана.


Ж.Ганбаатар: Захын дүүргүүдэд өндөр барилга хэрэггүй. Таван давхар байхад л болно. Шугам сүлжээ ч амархан шийдэгдэнэ, барихад ч амархан. Чанартай ч барилга барих боломжтой.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.