Энхийг сахиулагчид зэвсэгт халдлагыг зогсоов

1 сар TIMES.MN

     Монгол Улсын Зэвсэгт хүчнээс БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шөнө дунд дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалтын торыг эвдэж орохоор завдсан зэвсэгт этгээдүүд болон дүрвэгсдийн хуаранд зэвсэг хэрэглэн иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсан гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, НҮБ-ын мандатаар хүлээсэн энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүллээ.

      Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун гаргах зэрэг хүндрэлтэй нөхцөл, байдлууд удаа дараа үүсч байсан.

      Дээрмийн явцад зодуулсан 3 иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэн, зэвсэгт этгээдүүдийн халдлагыг няцааж, дайралтыг таслан зогсоожээ.  

      НҮБ-ын Хойд секторын тэргүүний штабын удирдлагаас “Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжүүлсэн байна. Энэ нь хүч хэрэглэх дүрмийн дагуу авч болох хориг арга хэмжээнүүдийн сайн жишээ болсон” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 4 өдөр [103.57.94.190]


амжилтаа бататгаж, монголын зэвсэгт хүчний нэрийг дэлхийд таниул