Улс төр


М.Оюунчимэг: Туул голыг хамгаалах хууль гаргаач

1 сар TIMES.MN

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж БОАЖЯ-ны сайдад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж байна.


Г.Мөнхцэцэг: “Бид байгалиа хамгаалъя гээд байдаг байгалийн нөөц гэж байхгүй боллоо. Уул уурхайн олборлолт хэрээс хэтэрч ухаагүй газар шороо гэж алга. Улс орныхоо нөөцийг тодорхойлохгүй бол барагдаж дууслаа. Малчид болоод уул уурхайн компаниудын хооронд томоохон мөргөлдөөнүүд үүсэж байна."


Н.Цэрэнбат: “Монгол улсыг уул уурхайн лицензээр хувааснаас болж ард иргэд хоорондоо хагаралдаж байна. Уул уурхайн салбарыг хуулийн хэмжээнд явуулах ёстой. Байгалийн нөөцийн судалгааны хувьд байгаль орчны хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлнэ."


М.Оюунчимэг: “Дотоодын аялал жуулчлалын бодлогыг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшилд ажиллаж байсан хүний хувьд аялал жуулчлал дээр өөрчлөлт хийгээсэй. Оюунхорол сайдын хувьд Туул голыг хамгаалах ажлыг ярьж байсан. Туул голыг хамгаалах хуулийг та гаргаач. Тэгвэл бид дэмжинэ ээ."


Н.Цэрэнбат: “Таны хэлсэнтэй санал нэг байна. Бид аялал жуулчлалыг үйлчилгээ гэж харах ёстой. Үйлчилгээгээ сайжруулж байж аялал жуулчлалаа сайжруулна. 270 гаруй операториуд 312 сая төгрөгийг оруулж ирсэн байна. Сүүлийн 10 гаруй жилд хамгийн бага хөрөнгө оруулалт хийгээд хамгийн их хөрөнгө оруулалт татаж байгаа салбарын нэг нь аялал жуулчлалын салбар. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа хүн бүртэй хамтарч ажиллана.”



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [207.244.94.11]


БҮХ ГОЛОО ХАМГААЛ. ТУУЛ ГЭЖ ТУЙЛШРАХГҮЙ ШҮҮ


Зочин    1 сар [207.244.94.11]


БҮХ ГОЛОО ХАМГААЛ. ТУУЛ ГЭЖ ТУЙЛШРАХГҮЙ ШҮҮ


Зочин    1 сар []


Угаасаа Монгол түмэн нийтээрээ уул усаа хамгаалж мөрдөж уламжилж ирсэн эрт дээрийн хатуу хууль цаазтай улс байсныг хунхууз ерөнхийлөгчид устгаж газрыг маань жижиглэнгээр зарж мөнгө болгох жигшмээр хорлонт ажилгаа хэрэгжиж аймшигт устгал эхэлсэн.Түүнээс хуульгүйдээ ийм болоогүй юмшүү!!! Хууль гаргаж устагсан дотоодын дайснууд.


Г.Батнасан    1 сар [103.194.176.98]


Монгол улсад мөн ч олон хууль байна даа. Гаргаад л байдаг, гаргаад л байдаг. Хууль санаачилсан гээд УИХ-ын гишүүд нь мөнгө цохиод л байдаг, цохиод л байдаг. Байдал улам л дордоод байдаг. Нэг иймэрхүү л байна даа. Уг нь тэр урт нэртэй хуулийг хэрэгжүүлчих юм бол Туул гол байтугай Сэлэнгэ мөрний тухай хууль гаргах шаардлагагүй л юм байгаа юм. Эрхэм төрийн түшээ сэтгүүлч гуай.