Улс төр


О.Баасанхүү: Эрдэнэтийг цагаан тоосноос салгаж өгөөч

1 сар TIMES.MN

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж БОАЖЯ-ны сайдад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж эхэллээ.


О.Баасанхүү: “Ардын засаг гэдэг чинь энгийн хүмүүсийн Засгийн газрыг хэлдэг. Тиймээс энэ нэр зохимжгүй байна. Эрдэнэтийг цагаан тоосноос салгаж өгөөч. Модны хулгай ерөөсөө зогсоогүй. Бүрхүүлтэй машин бүрийг зогсоовол модны хулгай байгаа. Богд ууланд байгаа хүмүүс чинь ямар хүмүүс байна аа. Зөвшөөрөлтэй юм уу. Ямар хүмүүс нь аялал жуулчлалын нэрээр газар аваад олон давхар байшин бариад байна вэ?”


Н.Цэрэнбат: “Уул уурхайн салбарт хариуцлагыг нь нэмэгдүүлж ажиллая, бүгдээрээ. Бүгд хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Агаар орчны бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлээд явна.”


О.Баасанхүү: “Мэдээж бүх уул уурхай хариуцлагагүй байгаа гэж би хэлэхгүй. Эрдэнэтийн хувьд төрийн мэдлийнх учир төр хариуцах ёстой. Модны хулгай хэдэн га байгаад хэдэн га байхгүй болсон бэ. Мод тарих хөдөлгөөн гээд байдаг хэдэн хувь нь ургаад, хэдэн хувь нь ургахгүй байна вэ?"


Н.Цэрэнбат: “Цагаан тоосны тухайд сүүлийн үеийн техник тоног төхөөоөмжийг ашиглаад бууруулах ямар боломж байна гэдгийг судлаад хариу өгье” гэлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.