Улс төр


Н.Учрал: Улаанбаатар хот шавар байшингийн үзэсгэлэн болжээ

1 сар TIMES.MN

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж БОАЖЯ-ны сайдад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж эхэллээ.


Н.Учрал “Ногоон байгууламжийн хуулийг батлах хэрэгтэй. Энэ асуудлыг хамгийн эхэнд оруулж ирж чадах уу. Хогийн цэг хүртэл хүний эзэмшил болсон байна. Улаанбаатар хот шавар байшингийн үзэсгэлэн болжээ. Агаарын бохирдол гэхээр л ганц утаа ярихгүй ээ. Хөрсний бохирдлын асуудлыг орхигдуулж байна. 21-р зуунд нүхэн жорлон ярьж байгаа газар манайхаас өөр алга.”


Н.Цэрэнбат “Сүүлийн 20 гаруй жилд хэт их эрх чөлөө ярьж ногоон байгууламжаа орхигдуулсан. Үе үеийн салбарын сайдуудын хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Байгаль орчны асуудал бол салбар дундын асуудал. Хүний нөлөөнөөс болоод байгаа байгаль орчны асуудлыг бууруулахад шинжлэх ухааны оролцоог сайжруулна. 114 мянга гаруй хэрэглэгч цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Түүхий нүүрсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй байна. Хөрсний бохирдол дотроо хөрсний нянгийн хэмжээ их байгаа гэсэн судалгаа гарсан. Азийн хөгжлийн банктай хамтраад 1500 өрхтэй нүхэн жорлонгийн төсөл хэрэгжүүлээд явж байгаа.”



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Гомбын Батнасан    1 сар [103.194.176.98]


Учрал гишүүн их цэцэн үг хэлсэн бололтой. Улаанбаатарт байшинг шавраар биш модоор барих рэрэгтэй болох нь дээ.