Улс төр


Д.Эрдэнэбат: Тохиролцооны Засгийн газар байгууллаа

1 сар TIMES.MN

Шадад сайдад нэр дэвшигч Ө.Энхтүвшинд хандаж гишүүд үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:


-Амлалтын тухай ярих ч хэрэггүй боллоо. Жишээ нь 100 хувь давхар дээлтэй орж ирээд амлалт байхгүй боллоо гэсэн үг. Би Баасанхүү гишүүний хэлснийг дэмжээд байгаа юм. Үнэхээр бодит байдал бодиттойгоор байх ёстой. Өчигдөр би Ө.Энхтүвшингээс яагаад та нар хэлсэн үгнээсээ буцаж байдаг юм гэсэн. Одоо тэгээд хэнд нь итгэх юм. Намд итгэх ч, хүнд ч итгэх итгэл алга. Гайгүй хэдэн ноён нуруутай улстөрчдөд итгэх итгэл алга аа. Нямдорж гишүүн сууж байна. Засгийн газар солигдоход ярьж л байсан. Энэ Засгийн газрыг огцруулж байгаа нөхдүүд Засгийн газарт орохгүй л гэсэн. Гэвч Энхтүвшин, Нямдорж хоёр хоёулаа манлайлаад засагт орчихлоо.


Тийм учраас би Хүрэлсүх Ерөнхий сайдад бодлогын Засгийн газар байгуулья гэсэн юм.Бид нар сайхан ойлголцлоо гэж бодсон. Гэвч та харамсалтай нь Тохиролцооны Засгийн газар байгууллаа гэдгийг шууд хэлье. Энэ бол таны алдаа. Та олон нийтийн дэмжлэгийг авч явах байсан боломжийг алдлаа. Хоёр гурван зүйлийг хэлье.


Ерөнхий сайд болон Засгийн газарт. Монгол Улсын зовлон уул уурхайгаас эхэлсэн юм. 2009 онд С.Баярын Засгийн газар гарч ирэхдээ яг Хүрэлсүх шиг бүгдийг өөрчилье гэж чин сэтгэл өвөрлөж гарч ирээд байхгүй болсон. Энэ бол улс дамнасан уул уурхайн ашиг сонирхолд идэгдсэн гэж боддог. Энэ рүү Шинэ Ерөнхий сайд, Шинэ Засгийн газар явчих вий.Оюу толгойг янз бүрээр ярьдаг. Өнөөдрийг хүртэл эргэлздэг зүйл бол 2009 онд Засгийн газар Оюутолгойг гэрээг анх байгуулахдаа дөрвөн компани оролцсон, гэрээг байгуулсан байдаг юм. Дөрвөн компанийн хоёр нь оффшор компани байдаг. Энэ хоёр оффшор компанийн тухай хэн ч ярихыг хүсдэггүй.


Үүний учрыг Ерөнхий сайд олоорой. Үүнээс бидний зовлонгийн эхлэл тавигдсан юм шүү. Үүнээс юмны учиг тайлагдана. Үүнийг бид нар зайлшгүй хийх ёстой. Тэр хоёр оффшор компанийг, эздийг нь зарлах цаг нь энэ Монголын төрд бий болсон. Үүнийг хийж чадахгүй бол цаашаа уул уурхайн лицензийн тухай асуудал, гадныхны яригдаад байгаа асуудал, манай улстөрчдийн тэд нартай хавсайдаж баялгийг гадагшаа зөөж байгаа асуудал үлгэр болно гэдгийг сануулж хэлье.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Гомбын Батнасан    1 сар [103.194.176.98]


Үгүй энэ Эрдэнэбат, АН хэнтэй ч тохиролцдоггүй байсан юм байх даа. Бурхангүй газрын бумба галзуурнаа гэж