Улс төр


Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томиллоо

1 сар TIMES.MN

Чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.


Чуулган 69 гишүүний ирцтэй хуралдаж байгаа бөгөөд 84.1 хувийн санал буюу 58 гишүүний дэмжлэгээр Ө.Энхтүвшинг Шадар сайдад томиллоо. 


Төгссөн сургууль, мэргэжил

-1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль

-1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр

-1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.


Ажилласан байдал


-1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан

-1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан 1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга

-1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга 1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга 1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч

-1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

-2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

-2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2012-2013 онд Монгол Ардын Намын дарга

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин1    1 сар [124.158.107.2]


MONGOL ULS XOGJIX VV