ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
4 цаг, 6 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
2 өдөр
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 4 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 4 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 8 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 6 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 7 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 8 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 8 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 21 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 3 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 4 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 4 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 8 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 8 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 8 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 8 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 8 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 19 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 21 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
6 өдөр, 1 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 5 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 5 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 5 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 6 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 8 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 9 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 9 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 9 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 2 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Хятад, Хойд Солонгосын COVID-19-ийн тархалт буурч эхэлжээ

Хятадын нийслэл Бээжин хотод даваа гарагийн 15:00 цагийн байдлаар COVID-19-ийн гурван шинэ тохиолдол батлагдсан гэж орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Эдгээр гурван иргэн нь тусгаарлалтад, эмнэлгийн хяналтад байсан гэж Бээжингийн Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвийн дэд захирал Лю Сяо фен мэдээлснийг “Ройтерс” агентлаг дамжуулав.


Харин Эх газрын Хятадад ням гарагт 109 тохиолдол шинээр илэрч, нас баралт бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хороо нь өчигдөр мэдээлэв. Энэ нь бямба гарагт бүртгэгдсэн 159 тохиолдолтой харьцуулахад багассан үзүүлэлт юм. Ингэснээр ням гарагийн байдлаар Хятадад 225 мянга 281 тохиолдол бүртгэгдэж, 5226 хүн цар тахлаар амиа алдаад байна.


Харин тавдугаар сарын дунд үе хүртэл халдваргүй орон хэмээн зарлаж байсан Хойд Солонгост даваа гарагт 18 мянга гаруй тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна. Ингэснээр тус улсад халуурах шинж тэмдэг илэрсэн иргэний тоо 4.6 саяыг давлаа. Гэхдээ үүний хэд нь COVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан талаар эрх баригчид бодитой мэдээлэл өгөөгүй байна.


Засгийн газраас баасан гарагт 23 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн нь өдөрт бүртгэгдэх тоо 30 мянгаас буурсан гурав дахь өдөр байсан юм. Гэхдээ ДЭМБ-аас үүнд эргэлзэж тус улсыг халдварын тоогоо нууж байна, нөхцөл байдал улам дордож болзошгүй хэмээн анхааруулав.


Тус улсын Засгийн газраас 73 хүн цар тахлаар амиа алдсан гэж мэдээлсэн ч олон сая хүн халдвар авсантай харьцуулахад энэ нь хэтэрхий бага тоо хэмээн ажиглагчид хардаж байна. Энэ талаар Сөүлд төвтэй Тусламжийн байгууллагын захирал Тим Петерс “Хойд Солонгост тавдугаар сарын дунд үеэс гэнэт 4.6 сая хүн халуурч эхэлсэн нь COVID-19-ийн халдвар биш гэж үү. Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо халдварын “цунами”-д өртөж, хүчин чадлаа дийлэхээ больсон гэж хардах олон шалтгаан бий. Бид Хойд Солонгос руу эм тусламжаар хүргэх гэж хичээсэн ч албаны хүмүүс хүлээж авахгүй байна” гэж “Al Jazeera” сайтад ярьжээ.


Хатуу дэглэмтэй тус улсын эрүүл мэндийн тогтолцоо муугаас гадна хүнс тэжээлийн хомсдолд орсон ч вакцин зэрэг гадаад улсын тусламжаас удирдагч нь татгалзсан хэвээр байна.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл