Зөвлөгөө


Ногоон сонгино, сармисыг гал тогоондоо тарьж сураарай

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Бараг бүх хоолонд хэрэглэгддэг амтлагч ногоо бол сонгино, сармис шүү дээ. Тэгвэл байнга л дэлгүүрээс авахын оронд гал тогоондоо ургуулж сураарай. Амархан шүү.

Сармис

 

Сармисыг хумснаас нь эхэлж ургуулж болно. Жаахан устай шилэн саванд л сармисны хумсаа хийхэд сармисны иш улам урт ургах болно. Мөн вааран хуванцар саванд хийсэн хөрсөнд суулгаснаар зөнгөөрөө л ургах ба шинэхэн сармисыг хоолондоо байнга хийж болно гэсэн үг.

 

 

Ногоон сонгино

 

Ногоон сонгино бол хамгийн амархан дахин ургадаг ногоонуудын нэг. Хуруу хэртэй урттай ногоон сонгины толгойг устай шилэнд хийгээд ургуулаарай. Эсвэл хар шороонд ногоон сонгиныг ишийг өнгөцхөн булаад л 3 өдөрт нэг услаад байхад амархан ургана.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.