Зураг & Видео


Зурхайн ордууд ийм цэцэг тариарай

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN


Та цэцэг тарих дуртай юу? Тэгвэл өрнийн зурхайд ордууд ямар цэцэг тарьвал зохимжтойг ингэж заажээ.


1. Матрын орд - Лаврын мод


Лаврын мод нь арчилгаа багатай ургамал юм. Ургамлыг ургахад хамгийн тохиромжтой температур нь 16-18°C бөгөөд зуны цагт тагтан дээрээ задгай агаарт гаргасан нь зүйтэй. Харин өвлийн цагт бол хамгийн сэрүүхэн цонхон дээрээ өвөлжүүлээрэй. Дулаан улиралд сардаа нэг удаа бордоно. Усалгаа ерөнхийдөө бага байдаг.


Лаврын модыг таван нас хүртэл жил бүр шилжүүлэн суулгадаг. 5 нас хүрсэн лаврын модыг 3 -4 жилд нэг удаа шилжүүлэн суулгана. Лаврын модыг үрээр болон мөчрөөр үржүүлэж болно. Лаврын мод нь өөрөө үрээ өгдөг Үрээр тарих хугацаа нь 2 ба 3-р сарууд юм. Хэрвээ та үрээр тарих гэж байгаа бол Лаврын модыг үрээр тарих гэсэн гарчигаас арай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Лаврын мод нь маш сайхан үзэмжээрээ таны гэрийг чимхээс гадна та түүний навчийг төрөл бүрийн хоол хийхдээ хэрэглэх боломжтой.


2. Бумбын орд - Од хэлбэртэй цэцэг, Хув



3. Загасны орд - Бадамлянхуа


Монголчууд Цагаан Бөлбөө буюу Бадамлянхуа цэцгийг усан хатан хаан хэмээн нэрлэдэг. 30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриараа зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм. 5 сарын сүүлээр цэцэглэж 8 сарын сүүлээр цэцэг нь унана. Цэцэг нь өглөө 7 цагийн үеэс дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үеэс дэлбээгээ хумидаг.


4. Хонины орд - Цинни



5. Үхрийн орд - Голт борын цэцэг


Голт борын навч нь зуувандуу бүтэн ирмэгтэй, 5-10 см урт, 3-5 см өргөн, хар ногоон өнгөтэй. Гэрэлд дуртай анхилуун үнэртэй, Хөх ягаан өнгийн цэцэгтэй бөгөөд диаметр нь 1 см, баг цэцэг 10-20 см урт. Манай орны цаг уурын нөхцөлд тарималжан нутагшиж байгаа гоёл чимэглэлийн ач холбогдолтой шинэ таримал сөөг юм. 5-р сарын дундаас 6-р сарын сүүлч хүртэл цэцэглэдэг балт ургамал. Анхилам сайхан үнэртэй учир үнэртэн гоо сайханы бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Ганц нэг хэсэг бүлгээр тарьвал зохимжтой. 60х50 хэмжээтэй нүхэнд тарина. Нүх хооронд 2м-ээс ойргүй тарина. Элс, хар шорооны холимог бүхий бүтэц сайтай хөрсөнд таривал тохиромжтой ба 3-5 м өндөр бутлаж ургадаг 40-50 жил насладаг байна.


6. Ирхийн орд - Розмарин


Ой санамжийг 75% сайжруулдаг ургамал юм. Эрдэмтэд розмарин хэмээх  ургамлын үнэр, хамраар орж, цусаар дамжин тархинд хүрч хүний ой санамжид нөлөөлж оюун ухаан өсөх боломж олгодог болохыг тогтоожээ. Розмарины хатаасан навч, розмарины эфирын тосыг үнэртүүлэх маягаар энэхүү судалгааг явуулсан бөгөөд ой тогтоомж сайжирдаг мөн оюуны ядаргаа тайлагддаг, зүрх судасны систем, цусны даралтыг тогтворжуулдаг болохыг баталжээ. Розмарины тосыг ваннтай усанд дусааж хэрэглэдэг, мөн 2 дуслыг дэр, нусны алчуур дээр дусаах маягаар үнэртүүлж хэрэглэдэг. Ваннтай усанд 5 дуслаас илүү хийж болохгүй. Анх орохдоо 3 дуслыг л хийх хэрэгтэй. Биед маш амархан үнэрээр дамжин ордог. Биеийн ядаргааг гайхалтай тайлдаг. Энэ тосоор утлага хийх нь амьсгалын замын өвчнүүдийг, ханиаднаас эхлээд астма хүртэл эдгээдэг. Утлага хийхэд 5 дусал тосыг халуун усанд хийн утна. 



7. Мэлхийн орд - Мэлрэг



8. Арслангийн орд - Наран цэцэг, балжин гарам, Гэгээн Иоханы Уорт



9. Охины орд - Бамбай



10. Жинлүүрийн орд - Сарнай



11. Хилэнцийн орд - Ува урси



12. Нумын орд - Замбага 



Эх сурвалж: veranda.com



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.