Зураг


Ичгүүртэй байдлаас эвтэйхэн мултрах 10 арга

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

1. Майкны хажуугаар хөхөвчний мөр цухуйх


Майкаа өмсөх гэтэл таны хөхний даруулга цухуйгаад байна уу. Тэгвэл майкныхаа мөрний дотор талд гогцоо оёод хөхний дуруулганыхаа мөрийг шургуулбал гулсахгүй болно.


2. Азтон байхгүй үед хумсны будаг арилгах


Хумсаа өнгөгүй лакаар давхарлаж будаад хатаагүй байхад нь арилгаарай. Таны хумсанд үлдсэн будаг өнгөгүй лактай хамт хялбар арилна.


3. Индүү байхгүй үед хувцасны үрчлээ арилгах


Индүү эвдэрсэн үед хувцасны үрчлээг арилгахдаа үсний индүүг ашиглаж болно.


4. Сэмэрсэн үдээс


Үдээсний сэмэрхийг нийлүүлж байгаад хумсны лак түрхээрэй.


5. Хувцасны цахилгаанжих

Хэрэв таны хувцас цахилгаанжаад байвал дотор талаас нь чийгтэй алчуураар арчаарай. Даавуун хувцас шиг л танд мэдрэгдэх болно.


6. Гутлын эвгүй үнэр арилгах

Гутлан дотроо хүнсний сода хийвэл эвгүй үнэр хормын дотор алга болдог.


7. Трико урагдахыг зогсоох

Триконы сэмэрхийг томруулахгүйн тулд үсний лак юм уу өнгөгүй хумсны будаг түрхээрэй.


8. Угаасан хувцсанд сайхан үнэр шингээх


Хувцасныхаа шүүгээндээ нимбэг эсвэл анхилуун үнэртэй саван хийгээрэй. Гайхалтай үнэртэй болно.


9. Бугуйвч зүүх

Бугуйн дээрээ тууз наагаад бугуйвч болон цагаа зүүхэд илүү хялбархан байдаг.


10. Нуруу ил харуулдаг даашинз дээр хөхний даруулга зүүх

Та өмсөх дуртай даашинзныхаа дотор талд хөхний даруулгаа оёод л асуудал шийдэгдчихнэ. Танд амжилт хүсье.




Холбоотой мэдээлэл


Жингээ хасахын гайхамшиг
Жингээ хасахын гайхамшиг
1 долоо хоног, 5 өдөр