2017,9-Р Сар,26


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


"Багш нар ипотекийн зээлд ч хамрагдаж чадахгүй байна"

1 жил, 12 сар TIMES.MN

Багш нар өнөөдөр хоёр дахь удаагаа ажил хаяж байна. Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хариуг наймдугаар сарын 24-ний дотор багтаан өгөхийг хүссэн ч Засгийн газраас тоймтой хариу өгөөгүй.




Есдүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн "Цалин нэмэх асуудлыг судалж байна" гэсэн нэр төдий хариу өгсөн. Багшийн цалин нэмүүлэх түр хороонд 30 мянга гаруй багш нэгджээ.




Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ сарын 21-ний өдөр мэдээлэл хийхдээ "Есдүгээр сарын 21, 26-ны өдөр анхааруулах ажил хаялт зарлана" хэмээн мэдэгдсэн билээ. Ажил хаялт өнөөдөр хоёр дахь удаагаа болж буй ч нийслэлийн зарим сургууль, цэцэрлэг ажиллаж байна.




Тиймээс бид ажил хаяж буй болон хаяагүй сургууль, мөн өмнөх удаагийн ажил хаялтад нэгдсэн ч өнөөдөр хичээллэж байгаа гурван сургуулиар орж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.




Сүхбаатарын нэрэмжит 2-р сургуулийн багш нар ажил хаялтад нэгджээ. Тус сургуулийн “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны ахлагч, Нийгмийн ухааны багш Х.Урнаа

Манай сургуулийн 150 багшаас өнөөдрийн ажил хаялтад 143 багш оролцож байна. Ирээгүй долоон багш маань хувийн шалтгаанаар чөлөө авсан, өвчтэй байгаа. Бидний зүгээс цалингаа нэмүүлэхээс наана тэмцлээ зогсоохгүй. Дараа дараагийн үйл ажиллагаанд нэгдээд оролцоно. Өнөөдөр багш нар 500-хан мянган төгрөгөөр яаж амьдарч байна. Ипотекийн зээлд ч хамрагдаж чадахгүй байна. Улсаас бидэнд олигтой шохой ч өгдөггүй. Шохой, хичээлийн хэрэглэгдэхүүн, анги дахь самбар гээд бүх зүйлийг багш нар өөрсдийн цалингаасаа л болгож байна. Нэг ангид 60 хүүхэд сурч байна. Багш нар яаж 40 минутад хүүхэд бүрд хүрч ажиллах билээ. Тэгээд хүүхдийн сурлага, хүмүүжилд багшийг л буруутгадаг. Эцэг эхийн хариуцлагыг ер ярьдаггүй. Өнөөдрийн хичээлийг багш нар агуулгаар нь хичээл орох явцдаа нөхөөд л орно.




Манай багш нарт нэг удаагийн хичээлийг агуулгаар нь нөхөөд орох чадвар бий. Эцэг эхчүүд болоод сурагчид дургүйцсэн зүйл одоогоор алга байна. Цаашид хэрвээ хугацаагүй ажил хаялт зарлахаар бол төгсөх ангийн сурагчид дургүйцэж магадгүй л байх. Гэхдээ тийм нөхцөл байдлыг бий болгохгүй байх гэж төр засагт найдаж байна. Ерөнхий сайд маань томилогдлоо. Одоо нийгэмд үүсээд буй олон асуудалд анхаарлаа хандуулах байх. Нөгөөтэйгөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэн, бодитой, баримттай мэдээлэл гаргамаар байна. Ялангуяа 25-р суваг телевиз арай дэндүү, өөрсдийн үзэл бодлоор мэдээлэл гаргаж байна. Зарим хүмүүс цаг хугацаагаа буруу сонголоо гээд байгаа. Бид нар намраас хойш тэмцсэн. Төр засаг унахад багш нар буруугүй, багш нар ийм зүйл болно гэж яаж мэдэх билээ.




Харин Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн хувьд 21-нд болсон ажил хаялтад оролцсон бөгөөд өнөөдрийн ажил хаялтад оролцоогүй юм.


Энэ талаар тус сургуулийн “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ны ахлагч, Англи хэлний багш Д.Цэндпүрэвээс тодруулахад 


“Манай сургуулийн хувьд цалин нэмүүлэх асуудал дээр дэмжиж ажиллаж байгаа. Тиймээс багш нартайгаа ярилцаад хоёр удаагийн сануулах ажил хаялтын нэгд нь дэмжээд оролцохоор болсон. Өнөөдөр ажил хаяагүй гээд дараа дараагийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн үг биш. Бид нар цалингаа нэмүүлтэл тууштай байна. 21-нд ажил хаялт хийгээд цалингаа нэмүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн учир өнөөдрийн хувьд хичээллэж байна. Тэрнээс удирдлагын зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирсэн учир ажил хаялт зарлаагүй гэсэн зүйл байхгүй. Багш нар 100 хувь өөрсдийн хүсэл, зорилгоороо явж байгаа. Цаашид хугацаагүй ажил хаялт зарлах үйлдлийг битгий хийлгээсэй гэж төр засгаасаа хүсмээр байна” гэсэн тайлбар өглөө.




Өмнөх 21-ний өдрийн ажил хаялт болон өнөөдрийн ажил хаялтад оролцоогүй буюу хэвийн хичээллэж байгаа 3-р сургуулиас багш нарын цалин нэмүүлэх асуудалд хэрхэн хандаж байгааг нь тодруулахаар очсон боловч “Цалин нэмүүлэх түр хороо”-ны ахлагчтай уулзаж чадсангүй.


Харин тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн дарга н.Алтанчимэг дараах тайлбарыг өгсөн юм.


“Багш нарын ажил хаялтын асуудлыг “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо” гэж сургууль бүрд байгуулагдсан байгаа. Тухайн хорооноос л ажил хаялтын талаар асуух хэрэгтэй. Харин Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс Үйлдвэрчинд татвараа өгдөг учир Засгийн газраа бүрдүүлээд, Засаг бүрэн болсны дараагаар мөн гурван талт хэлэлцээрийн маргааны шийдвэрийг харж байж үнэхээр цалингаа нэмэхгүй байвал хууль ёсоор ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулна гэсэн байр суурьтай байгаа. Манай сургуулийн хувьд дотроо хуралдаад ажил хаялт хийхээс ажлын тав хоногийн өмнө сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хоёр ч заалтыг зөрчиж байгаа учир хууль зүйн үндэстэй Үйлдвэрчний эвлэлээ дагая гэж шийдсэн. Нөгөө талаас багш нарын саналыг хураасан. Ингэхэд 66.6 хувь нь Үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлахад ажил хаяя гэсэн учир олонхийн саналаар ажил хаялтад оролцоогүй” гэсэн тайлбар өглөө.





Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2-г зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тус хуульд ингэж заажээ.


122.2.Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно.


АЖИЛ ХАЯЛТАД ОРОЛЦОЖ БАЙГАА НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЖАГСААЛТ:


Сонгинохайрхан дүүрэг:

- 105, 76, 127 дугаар цэцэрлэгүүд - 76-р сургууль - 124-р сургууль - 12 -р сургууль - 134-р сургууль - 67-р сургууль


Баянзүрх дүүрэг:

- Шавь цогцолбор - Амгалан цогцолбор - 111 дүгээр сургууль - 21 дүгээр сургууль - 55 дугаар сургууль - 92 дугаар сургууль - 84 дүгээр сургууль - 33 дугаар сургууль - 20 дугаар цэцэрлэг - 129 дүгээр цэцэрлэг


Сүхбаатар дүүрэг:

- 35 дугаар сургууль - СБД-ийн ӨЗБЛАСургууль бүх багш нар - 2 дугаар сургууль - 16 дугаар сургууль - 58-р сургууль - 71-р сургууль


Чингэлтэй дүүрэг:

- 23 дугаар сургууль, - 117 дугаар сургууль, - 57 дугаар сургууль - 5 дугаар сургууль - 72-р сургууль


Баянгол дүүрэг:

- 97-р сургууль - 47-р сургууль


Хан-Уул дүүрэг:

- 52 дугаар сургууль - 18 дугаар сургууль - БУЦС - 34 дүгээр сургууль


Багануур дүүрэг:

- 125-р сургууль - 142-р цэцэрлэг


Налайх дүүрэг:

- Чандмань сургууль - Голомт ЦС - 151-р цэцэрлэг


ОРОН НУТГААС АЖИЛ ХАЯЛТАД НЭГДСЭН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ:

- Хөвсгөл аймаг улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургууль.

- Архангай аймаг, Хотонт сумын ЕБС

- Архангай аймаг, 2-р цэцэрлэг

- Хөвсгөл аймаг Баянзүрх сум

- Хөвсгөл, Сод эрдэм ЕБС

- Хөвсгөл, 3 эрдэнэ сургууль

- Хөвсгөл "Ирээдүй ХХI зуун "сургуулийн багш нар.100%

- Хэнтий аймаг, Дархан сумын ЕБС

- Дорнод аймаг, Баян-Уул сумын ЕБС

- Дорнод Шинэ хөгжил цогцолбор сургууль

- Дорнод, 1-р сургууль

- Дорнод аймгийн Чулуунхороот сумын ЕБС

- Дорнод аймаг, 5-р сургууль

- Дорнод аймаг, Баяндун сумын ЕБС

- Булган аймаг 1-р сургууль 90,7% тай ажил хаялт зохион байгуулж байна

- Төв, аймаг Батсүмбэр ЕБС

- Баянхонгор аймаг, Эрдэм ахлах сургууль

- Баянхонгор аймаг, Жаргалант сумын сургууль

- Баянхонгор аймаг, Номгон ахлах сургууль

- Увс аймаг, Өмнөговь сумын ахлах сургууль

- Увс аймаг, Тэс сумын ахлах сургууль

- Увс аймаг, 5 дугаар цэцэрлэг

- Сэлэнгэ, Мандал сумын ЕБС

- Сэлэнгэ, Цагаан нуур ЕБС

- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р сургууль

- Сэлэнгэ аймаг, 5-р сургууль

- Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын дунд сургууль

- Сэлэнгэ, Мандал сум 3-р сургууль

- Дорнговь аймаг, Зүүнбаян сумын ЕБС

- Дорноговь аймаг, Айраг сумын ЕБС

- Дорноговь Иххэт СӨБ ЕБС

- Өвөрхангай, Хархорин сумын ЕБС

- Говьсүмбэр, Шивээ говь 3-р сургууль

- Говьсүмбэр 5 сургууль

- Говьсүмбэр Политехник коллеж ажил хаялтад нэгдэж байна

- Төв аймаг, Борнуур сум ЕБС

- Завхан, Дөрвөлжин сумын ЕБС

- Завхан, Дэвшил сумын ЕБС

- Завхан 4-р сургууль

- Завхан аймаг, Тосонцэнгэл сум 1-р сургууль

- Архангай, Хүмүүн 1-р сургууль

- Дундговь аймгийн Баянжаргалан сумын 9 жилийн сургууль болон хүүхдийн цэцэрлэгийн багш нар 100 хувь дэмжиж ажил хаяж байна.

- Дундговь 3-р сургууль

- Орхон аймаг, 4-р сургууль

- Орхон аймаг, Ирээдүйн одод сургууль

- Орхон аймаг, 17 дугаар сургууль

- Орхон аймаг, 16 дугаар сургууль

- Орхон аймаг, 20 дугаар сургууль

- Орхон 8 цэцэрлэг багш нар

- Дархан-уул аймаг шарын гол сум 2-р сургууль

- Ховд аймаг, 3 дугаар сургууль

- Ховд аймаг, Цаст алтай цогцолбор сургууль

- Ховд аймаг, Прогресс сургууль

- Ховд аймаг, Жаргалант сум 6-р сургууль

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургууль

- Өмнөговь аймаг, Булган сумын ЕБС

- Увс аймаг, Өндөрхангай сумын ахлах сургууль

- Увс аймаг, Түргэн дунд сургууль

- Дархан- Уул аймаг, Хонгор сум 11 дүгээр сургууль

- Дархан- Уул аймаг, 22 дугаар цэцэрлэг

- Дархан- Уул аймаг, 15 дугаар сургууль

- Говь- Алтай 1-р сургууль





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 жил, 12 сар [202.179.25.6]


25-р Суваг телевиз чинь тэгж ярьж хэлэх нь аргагүй шүү дээ, Хувийн хөрөнгөжсөн телевиз Жирийн Ард иргэдийн АМЬДРАЛ-ыг ойлгохгүй шүү дээ, Хөрөнгө мөнгөтөй Улс Эрх баригчидын талд ажилллана уу гэхээс Манийн төлөө дуугарахгүй шүү дээ,